Wednesday, January 22, 2014

Цагаан сарын өмнө Ахмад настан биднийг хүлээн авч, уулзлаа

Газрын тосны газрын удирдлага, хамт олон 2014.01.22-ны өдрийн 14 цагт  ахмад настан биднийг  хүлээн авч, баярлууллаа.
Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн ахмад настан бидэнд ажлынхаа үр дүнг танилцуулж, Эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөв. Их баярлалаа.

Би Г.Өлзийбүрэн даргад болон холбогдох ажилтнуудад, ахмадын даргадаа "Уул уурхайн яамны дэргэд Ахмадын байгуулагатай болсон учир 2013 оны 11 дүгээр сард Би тэнд бүртгүүлсэн. Хоёр газар давхар бүртгэлтэй болчихлоо. Иймд миний нэрийг бүртгэлээсээ хасна уу" гэж хүсэв. 
Газрын тосны газрын удирдлага, хамт олонд, Ахмад настан нартаа Их баярлалаа.
-оОо-
"Ахмад буурлуудаа хүндэтгэе" хүндэтгэлийн арга хэмжээ 2014.01.22-ны өдөр 11 цагт Монгол Бөхийн өргөөнд эхлэв. "Хонхны дуу"-г энгийн гар утсаараа чадан ядан бичлээ. Гар утсаараа баярын нулимстай нүдээр харж байгаа юм шиг, дүрс нь сарнисан, бүрэлзсэн бичлэг болжээ.
Энэ холбоос дээр дарж http://youtu.be/undtF5qwJvU дууг нь сонсоно уу 
 <iframe width="200" height="150" src="//www.youtube.com/embed/undtF5qwJvU" frameborder="0" allowfullscreen></iframe> 
-оОо-
2013.10.01. ТА БҮХЭНДЭЭ, АХМАДЫН ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЖ, АЗ ЖАРГАЛ, САЙН САЙХАН БҮХНИЙГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮСЭН ЕРӨӨЕ.

-оОо- 
2013.10.01. А Газрын тосны газрын удирдлага, хамт олон  ахмад настан биднийг  хүлээн авч, уулзуулж, баярлууллаа.
-оОо-
 
Газрын тосны газрын удирдлага, хамт олон 2012.10.01-ний өдрийн 15 цагт  ахмад настан биднийг  хүлээн авч, уулзуулж, баярлууллаа. 


Газрын тосны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Өлзийбүрэн ахмад настан бидэнд баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.
"...Урт удаан насалж, үр хүүхэддээ хажууд нь зөвлөөд, ...туслаарай"... гэв.   
Газрын тосны газрын бүтэц, үйл ажиллагаа, стратегийн асуудлын тухай ярьж, ахмад нарынхаа санал бодлыг сонсч хариулт өгсөнд талархаж байлаа. 
-оОо- 

Газрын тосны газрын удирдлага, хамт олон жил бүрийн Ахмадын өдөр болон Сар шинийн баярын өмнө Ахмад настан нараа хүлээн авч, Газрын тосны газрын үйл ажиллгааны байдлыг танилцуулдаг уламжлалтай билээ.  
Газрын тосны газрын хамт олон 2012.02.17-ны өдрийн 15 цагт  ахмад настнуудаа хүлээн авч, уулзуулж, баярлууллаа. Газрын тосны ажлын талаар
О.Энхбаяр товч танилцууллаа. "Газрын тостой байх магадлалтай нийт 30 талбай байдаг. Тэрний арваннайм дээр нь гэрээ хэрэгжиж байна. Зургаан гэрээ батлах шатандаа... Үлдсэн таван талбайд 2011 онд тендер зарлажээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн чиглэлээр таван компанид зөвшөөрөл олгосон аж. 
Газрын тосны газрын Алтангэрэл, Энхбаяр, Ахмадын хорооны дарга Батмөнх нар халуун дотно үг хэлж, ахмад нартаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.


Луу жилдээ амжилт, бүтээлээр дүүрэн, сайхан байх болтугай.
Тэтгэвэртээ гарсан ахмад настан А.Чулуунбат.


  Газрын тос боловсруулж байсан тухайд
  • Газрын тосны агентлагийн залуу ажилтнуудын урилгаар, ...газрын тосны үйлдвэрлэлийн анхны инженер, эрдэмтэн Ц.Багмид гуай "Зүүн баянгийн газрын тос боловсруулах анхны үйлдвэрийнхээ (Зураг 24) талаар, цаашид бага оворын үйлдвэр байгуулах боломжит хувилбаруудын тухай" танилцуулсан билээ. 
  • Газрын түүхий тос боловсруулах үйлдвэрлэлийн анхны инженер, эрдэмтэн Ц. Багмид "Зүүн баянд газрын түүхий тос боловсруулж байсан  анхны үйлдвэрийнхээ тухай" 2010.04.09-нд дурсан ярьж, Газрын тосны газрын ажилтнуудын асуултад нь хариулж  байна. Дараах холбоос дээр дараад үзэж сонсоно уу:  
    http://youtu.be/Od_dON9_t1I
    Мэдээг бэлтгэж түгээсэн: Тэтгэврийн ахмад настан А.Чулуунбат
     
  • Дараах бичлэгийг сонсоно уу.



2011.9.30. Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Газрын тосны газрын удирдлага, хамт олноос ахмадууддаа 2011.9.30-ны өдрийн 15 цагт хүлээн авч уулзлаа.   
Амжилт, бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. А.Чулуунбат.
2011.07.27.Монгол Улсад Газрын тосны салбар үүсч хөгжөөд 70 жил болж байна. Баярын хурал 2011.05.27-ны өдрийн 13 цагт Улсын Драмын эрдмийн театрт боллоо.


No comments: