Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн мэдээнээс (3):
·
Битумжсан (чулуун)
нүүрсний дэлхийн экспортын жилийн дундаж өсөлт 2006-2010 оны хооронд биет хэмжээгээр 4%, үнийн дүнгээр 21%-тай байна. Тухайн нүүрсний дэлхийн экспортын 42.8 хувийг Авсрали, 13.3%-ийг
Индонез, 10.4%-ийг АНУ, 9.2%-ийг ОХУ-ын нүүрсний экспорт тус тус эзэлж байна (3).
·
“Битумжсан нүүрсний дэлхийн импортын
хэмжээ 2010 онд 672,974,222.0 тонн буюу 83,004,123.0 мянган америк доллар болж, 2006-2010 оны хооронд жилд дунджаар биет хэмжээ нь 3%-иар, үнийн дүн нь 17%-иар
тус тус өссөн” ажээ. Импортынх нь 26.1 хувь Японд, 14.1 хувь БНХАУ-д, 13.8 хувь БНСУ-д тус
тус ноогдож байна (3).
·
2010-2011 оны урьдчилсан гүйцэтгэлээс үзвэл, БНХАУ-ын
битумжсан /чулуун/ нүүрсний импорт биет хэмжээ (Зураг:2)-гээр 98,387,909.0-өөс 98,887,518.0 тонн, үнийн дүнгээрээ 11,710,505.0-аас
13,066,933.0 мянган
америк доллар болжээ. 2010-аас
2011 онд нийт импортынх нь дундаж үнэ 119-өөс 132, гэвч Монголоос хүлээн
авсан чулуун нүүрсний “хятадын импортын
дундаж үнэ” 61.1-ээс 79.18 америк доллар/тонн байв (3).
2011 оны урьдчилсан гүйцэтгэлээр БНХАУ-ын
нүүрсний импортын биет хэрэгцээний (үнийн дүнгийн) 28.49% (35.0%)-ийг Австрали, 23.41% (19.7%)-ийг Индонез, түүнчлэн 20.32% (12.2%) -ийг Монгол улсаас тус тус хангаж байна.
импортын дундаж үнийн мэдээг харьцуулан сонирхох ажааму (Зураг-3).
ОУХТ-ийн мэдээгээр, Япон улс
импортолж авсан Монголын нүүрсний хэмжээ 2008 онд 7902 мянган, 2010 онд 13719 мянган, 2011
оны 4 дүгээр улиралд 7 мянган Америк долларт хүрчээ.
No comments:
Post a Comment