Saturday, February 10, 2024

Далха таван тэнгэрийн сан оршвой

2024.02.10. Та бүхэндээ Сар шинийн мэнд хүргэе.
Шинэ 2024 оны 01-р сарын 01-ний сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
2023.02.21-ний өдөр-Шинийн нэгэн. Та бүхэндээ Сар шинийн мэнд дэвшүүлье.
"Ковид-19" гэгч халдвараас сэргийлэх хөл хориогүй, Цагаан сарын бэлэгдлийн баяраа сайхан тэмдэглэв.
-оОо- 
 Ковид-19 гэгч коронавируст халдварын "омикрон" хувилбарт халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын шинийн нэгэнд 2022.02.02-нд зөвхөн гэр гэртээ шинэлэх чиглэл зөвлөмж гарсан учраас (өмнөх 2021.02.12-нд,  2020.02.24-нд хөл хорио тогтоож байсан учраас) эмч, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, зөвлөмж, санамж, шийдвэрийг биелүүлсээр байсан билээ. 




"Далха таван тэнгэрийн сан оршвой" судрынхаа утга учрыг ойлгох зорилгоор "Далха" гэдэг үгээр хайлт хийхэд https://news.mn/r/655248/-д Далха–/Тавгын идээтэй/ Алс зорихын өлзийд, айл гэрийн ноён нуруу тэгшитгэх болон адуу малын гарзгүй байх тэргүүтэнд тахиулна"  гэжээ. Монгол хэлнээ Монголын хуучин бичгээр бичсэн энэ сангийн сударт "...Бадрангуй галын дотор зандан, гавар, задь, агар, арц, цагаан гүгэлэ ...заль завсраар бадран, үнэр нь хамаг зүгүүд дор түгсэн, эгүүнээр ариулмой.
....Энэ сангийн тахилаар сэтгэлийг хангаад санасны утгыг сэтгэлчилэн бүтээ!. Сайн амгалан болох болтугай.Арван цагаан буян дэлгэрвэй." гэснийг нь Бивээр чадан ядан уншив. Арц уугуулж сан тавих оролдлого хийв. Миний зургийг авчээ. 2020.02.24. Дэлгэрэнгүйг: http://chuluunbata.blogspot.com/2020/02/blog-post.html
-oOo- 2020.02.26.
Төр засгийн мэргэжлийн байгуулагуудаас гаргасан санал, шийдвэр, шуурхай мэдээлэл-зөвөлгөөг дэмжин биелүүлж, хэд хоног гэрээсээ гарсангүй, Цахим орчны хил хязгааргүй орон зайд алсаас сар шинийн мэндчилгээ хүргэж, судар ном уншиж байна:
>Монгол хэлнээ Монгол бичгээр бичсэн судрыг Бивээр чадан ядан унших зуураа доор дурдсаныг сонгон түүвэрлээд шинэ үсгээр бичив. Үүнд:
* Олон бузруудын шалтгаанаар хүмүүн бүрийн Бие, Хэл, Сэтгэл ...махбод хямарч өвчин болгосон /болгодог/ бузар зовлон амарлиж ариутгагдах ариусах болтугай. Ариутгагч сангийн үнэр.
* Бузраас болсон хамаг өвчин зовлон арилж, Бие, Хэл, Сэтгэл минь амаржин, хамаг түшээ, тэнгэрүүд ивээн, эмгэг зовлон арилаад насан буян дэлгэрэн хамаг хүсэл бүгдээр ирсэн дор хурах болтугай:
* ...Худалдааны харш, Жуулчин-ы харш ба Замын харш, Хараалын харш, Хүрэлцэхүйн хор, Муу бузар буртаг Халдвар хижиг хямраа, Эдийн бузар. Идээний бузар, Муу үнэр, Үнссэний муу амт, Амьсгалын бузар, Хэл ам-Хэсдэг Хэрүүлийн бузар, Булай гэмт Түйтгэр, Өвчний бузар, Хэншүү, Хярвасны бузар, муу бузар Бутрагнууд-ыг ариусгах /ариутагсугай.
* Бузар гэмийн шалтгаанаар Мэргэн Билиг, ...Цэцэн үзэл, Чин зориг, Баатар хүчин, Буян хишиг, Орон гэр, Нутаг газар, Худаг усан, Эд ба Сав, Хүлэг Мал, Шүтээн, Тулга Гал, Сэтгэл, Хэл дууг бузарласан -ыг ариусгах /маш ариун болгох/-ариутгагдах болтугай. Хурай, хурай, хурай.
* ... Харшлахуй шалтгаан арилан, хамаг дайсан тотгор ногууд сөнөөд, аль санал, хэрэг үйлс амар хялбар бүтэж; Ад тотгор зэтгэр нөгүүд амарлин; Эдлэл, Малын гамшиг, хижиг устаж; Амь насан уул мэт батжиж, тангараг дор гэмүүдгүй ...ариулан арилгаад Таван бэлгэ билиг төгс, номын чанарын өлзий хутаг орштугай.

No comments: