Saturday, February 4, 2012

Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2031 онд $60,000 гэжээ

2012.02.04. 2030 онд дэлхийн хөгжингүй 10 орны нэг нь Монгол байх гэнэ. "...Дотоодын нийт бүтээгдэхүүн 2010 онд 8.4, 2016 онд 39.2, 2021 онд 79.7, 2031 онд 237.2 их наяд хүрэх гэнэ. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2010 онд 2264 ам.доллар, 2016 онд 12600 ам.доллар, 2021 онд 23500 ам.доллар, 2031 онд 60000 ам.долларт хүрэх аж"  Эх сурвалж: http://songuuli.zindaa.mn/drp 

2012.02.04. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн (НХНДНБ) 2010 онд 2264 Америк доллар байсан бол http://okoonline.com/2011/12/14/citi-bank-latest-mongolian-gdp-news/ -д "2030 онд 60000 Америк доллар болох боломжтой" гэжээ. Олон улсын “Citi” банкны санхүүгийн судалгааг болон хөтөлбөрийн багийнхан яаж тооцоолсныг Би мэдэхгүй. Оюутан нар аа, Гэвч үүнийг тооцоолох дадлагын ажил буюу оролдлого хийж үзье:

Иймд дор дурьдсанд алдаа байвал засч залруулах ажааму. Үүнд:
Нэг. 2011-2016 (t=1-ээс 6) онуудын хооронд жил бүр дунджаар 29.81%-ийн хурдтай өсөх тооцоо гарч байна. Тухайлбал, 2016 он= t=6 гэвэл НХНДНБ=2639.0*e0.2609*6 =12626 ам. долларт хүрнэ.
Хоёр. 2021-ээс 2031 (t=1-11) онуудын хооронд НХНДНБ=23095e0.091*t ам.доллар гэе. Энэ томъёог ашиглан тооцоолоход 2021-2031 (t=1-11) оны хооронд жилийн дундаж өсөлт нь 9.53%-тай болно хэмээн таамаглаж байна.
Нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлтийн хурд нь 2011 оны дараах хэдхэн жилд хэт огцом, цаашид 2016-аас 2031 он дуусталх буюу урт хугацааны туршид 29%-иас доошоо 9%-д хүрэх чиг хандлагатай байх болов уу гэсэн дүр зураг гарч байна. Ер нь хэт урт хугацаанд 2010-2031 (t=1-22) оны хооронд уг өсөлтийн хурдыг тооцоолбол алдаа их байх болно. 

No comments: