Friday, May 18, 2012

Монгол Япон төвийн 10 жилийн ой

Монгол улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож байна. 
Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төв дээр төв 2012 оноос эхлэн Япон сангийн Япон хэлний сургалтын үйл ажиллагааг албан ёсоор явуулж байгаа ажээ. 

2012.05.18-нд Япон-Монгол төв дээр очиж Япон хэлний танилцуулах хичээлийг сонирхлоо. Мөнгөнсолонго багш хөтөлбөрийн дагуу "Өөрийгээ танилцуулах", "Ажил мэргэжлээ танилцуулах", "Төрсөн газраа танилцуулах" хичээл заалаа. 

2012.05.16-нд Ёшиикэ Сакура багш "Катакана" үсгийг танилцуулах хичээлийг заав. Яаж бичих зурлагын дарааллыг үзүүлж, дадлага хийлгэж байлаа.

 2012.05.14-нд, Би Монгол-Япон төвийн 10 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд үнэ төлбөргүй зохион байгуулж буй "Бидний 10 жилийн түүхэн замнал" зургийн үзэсгэлэнг үзлээ. Семинарын танхимд ороход Япон хэлний багш Ёшиикэ Сакура "Хирагана 46 үсгийг танилцуулах" хичээлийг хүүхэд, залуучуудад  зааж байлаа. Япон үгийг Хирагана үсгээр, гадаад үгийг Катакана үсгээр тэмдэглэдэг аж. Бүгд 92 үсэгтэй ажээ. Зургийг үзнэ үү. Түүнчлэн өргөн хэрэглээний 2000 ханз үсэгтэй.
Дараах зургийг үзнэ үү
Япон үсгийг танилцуулах хичээлийн цагийн хуваарь нь: 
2012.05.14-нд   15.00-16.30 цагт Хирагана үсэг заах хичээл,
2012.05.16-нд   15.00-16.30 цагт Катакана үсэг заах хичээл,
2012.05.18-нд 15.00-16.30 цагт Япон хэлний танилцуулах хичээл заах аж.




















No comments: