Friday, November 16, 2012

МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ үзэсгэлэн үзлээ

"МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ-2012" үзэсгэлэнг үзлээ.
Уран бичээч Д. Сүхбаатарын уран бичлэг 
2012.11.14.Үзэсгэлэнд Монголын урчуудын эвлэлийн гишүүн, судлаач, уран бичээч, “АС” монгол уран бичлэгийн урлангийн тэргүүн Д.Батбаяр, зураач Т.Жамьянсүрэн, зураач, уран бичээч Б.Хишигсүрэн, Д.Сүхбаатар, уран бичлэгийн улсын уралдааны тэргүүн байрын шагналт Л.Түвшинжаргал, Ц.Тамир, III байрын шагналт Ц.Бямбажав, Дүрслэх урлагийн уран бүтээлчдийн эрхийг хамгаалах үндэсний төвийн тэргүүн Л.Сүхбаатар, Чой. Лувсанжавын нэрэмжит уран бичлэгийн уралдааны тэргүүн байрын шагналт Д.Ганбаатар, уран бичээч Э.Найдандорж, О.Ням-Очир нарын бүтээлийг дэлгэн тавьжээ.

-oOo-
2012.11.12-ны өдрийн 14 цагт Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэсгэлэнг нээж үг хэлэв. “Монголчууд энэ өдрүүдэд эзэн Чингис хааныхаа мэндэлсний 850 жилийн ойг нэн бахархалтайгаар тэмдэглэж байна. ...Энэ тэмдэглэлт үйл явдалтай “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн, монгол бичгийн энэ сайхан хувь ерөөл давхцаж буйд туйлын их баяртай байна..." гэжээ.  
-оОо-
2011.11.19-ний өдөр  Монголын Уран зургийн галерейд "МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ" каллиграфийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнг үзсэн билээ. Зарим бүтээлийн гэрэл зургыг Read more дарж үзнэ үү:
http://www.facebook.com/media/set/?set=a.10150384524017182.365664.158754272181&type=1








"ЕРӨНХИЙЛӨГЧ Би ард түмэнтэйгээ амь нэгтэй байх болно" гэж бичжээ.
Монголын Уран зургийн галерейд 2011.11.17-нд очиж, ГҮЮГ ХААНЫ ТАМГАНЫ БИЧИГ, Монголын Эзэнт гүрний Их хаан Гүюгээс 1246 онд Ромын Пап IV Инносентэд илгээсэн захидал болон  1290 онд  Ил-хан Аргунаас Ромын Пап IV Николаст илгээсэн захидлын хуулбарыг үзлээ.

УИХ-ын гишүүн С.Ламбаагийн "ТАГТАА" бүтээлийг хүмүүс үзээд С.ЛАМБАА хэмээн уншиж, чин сэтгэлээсээ сайхан энээмсгэлж байлаа.

Уран бичээч Д. Батбаярын "ХАЛУУН ЭЛГЭН НУТАГ"  бүтээл


"МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ" каллиграфийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнг 2011.11.19-нд үзлээ.

Уран бичээч Ц.Бямбажавын "САРУУЛ" бүтээлийг 2011.11.19-нд үзлээ. "Би Монгол хүмүүний САРУУЛ ухаанд итгэдэг" гэж урлан бичиж, саруул ухаантай зөв хүмүүнлэг, сайхан сэтгэлийг дүрслэн үзүүлжээ.















http://www.facebook.com/media/set/?set=a.10150384524017182.365664.158754272181&type=1
Уран бичээч Д. Батбаяр "ТЭНГЭРИЙН БИЧИГ" бүтээлээ танилцуулж байлаа. 
1302 онд "Ил-хаан Хасанаас Ромын Пап VIII Бонифаст илгээсэн захидал"-ын хуулбарыг 2011.10.17-ны өдөр үзлээ. Энэ өдрөөс  нэг сарын өмнө Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Витиканы номын сан архиваас дурсган өгч хадгалуулжээ.

No comments: