Friday, December 28, 2012

Нийт бараа эргэлт, экспорт, импортын өөрчлөлт


А.Чулуунбат, МУИС 1970-1975 онд төгссөн, Аж үйлдвэрийн инженер-эдийн засагч.  ''Нийт бараа эргэлт, экспорт, импортын өөрчлөлт'' 2012.12.16.                   
Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт, үүнээс экспорт, импортын таван оны хоорондох жилийн өсөлтийн хувийг тооцооллоо (Хүснэгт 1).
Тухайлбал, экспортын үнийн дүнгийн жилийн өсөлт (Annual growth in value) 2007-2011 оны хооронд  дунджаар 21.4%-ийн хурдтай байв. Манай экспорт үнийн дүнгээр 2012 оны эхний арваннэгэн сард өмнөх оны мөн үеийнхээс 5.46%-иар буурчээ.
 Энэ оны сар тутмын экспорт, импортын мэдээнээс үзье
Өмнөх сартай нь тус тус харьцуулахад экспорт 2012 оны 7 дугаар сард 48.57%-иар огцом буураад аравдугаар сард 20.3%-иар нэмэгдсэн бол арваннэгдүгээр сард 15.68%-иар буурав. Импорт ес, аравдугаар сард 15-аас 15.8%-иар буурч, арваннэгдүгээр сард 7.36%-иар нэмэгдэв (Зураг 1а).



Үндэсний статистикийн хороо, Гаалийн ерөнхий газрын мэдээнээс авч үзвэл, 2012 оны эхний арваннэгэн сарын байдлаар:
·         Манай гадаад худалдааны нийт бараа эргэлт 10298.95, үүнээс экспорт 4029.88, импорт 6269.07 сая америк долларт хүрчээ.
·         Гадаад худалдааны тэнцэл -2,239.2 сая америк долларын сөрөг дүнтэй (алдагдалтай)  гарч, өмнөх оны мөн үеийнхээс 31.35%-иар өссөн аж. Үүнээс Монгол улс ОХУ-тай хийсэн гадаад худалдааны хүрээнд манай тэнцэл (баланс) -1,616.8 сая америк долларын сөрөг дүнтэй гарав. Энэ нь  манай гàäààä õóäàëäààíû òýíöëийн нийт сөрөг дүнгийн (алдагдлын) 72.2%-д хүрээд байна. ОХУ руу гаргасан манай экспортын барааны үнийн дүн нь манай нийт экспортын дөнгөж 1.79%-ийг, гэтэл нийт импортын дүнд ОХУ-аас оруулсан импортын барааны үнийн дүн 26.94%-ийг тус тус эзэлжээ. Иймд хоёр ба олон талт худалдааны хэлэлцээрийг, ялангуяа бараа-үйлчилгээний худалдаан дахь саад тотгорыг нарийвчлан судалж, манай стандартын түүхий эд, бүтээгдэхүүний нэр төрлийн үйлдвэрлэлтийн боломжит хэмжээтэй уялдуулан “экспортын, импортын барааны бүтэц”-ийг оновчтой болгож байх зэрэг зорилтот асуудал урган гарсаар байна.

Нийт экспортод гуравхан бүтээгдэхүүний эзэлж буй байр суурь
Одоогоор манай экспортын үнийн дүнгийн 74.41 хувийг чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспорт эзлэх боллоо. Иймд эдгээр бүтээгдэхүүнийг сонгон авч, түүний байр суурийн өөрчлөлтийг сонирхуулъя (Зураг 2):
2001-2007 он хүртэлх хугацаанд экспортын дүнд зэсийн баяжмалын экспорт 25-аас 42 хувийг эзлэн тэргүүлж байсан бол 2010 онд 26 хувийг буюу  хоёрдугаар байрыг эзлэх болсон. Экспортын дүнд чулуун нүүрсний экспортын эзлэж буй хувь хэмжээ нь 2008 онд 7% байснаа хоёр жилийн дараа огцом нэмэгдэж 2010 онд 30%, 2011 онд 47%-д хүрчээ. Энэ нь манай экспортын барааны жагсаалтын эхэнд “чулуун нүүрс” бичигдэж, нэгдүгээр байр эзэлсэн гэсэн үг. 
  

 
 
Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар манай нийт экспортын үнийн дүнд чулуун нүүрсний экспорт 43.68 хувь, хүрэн нүүрснийх 0.05 хувь, зэсийн баяжмал 19.07 хувь, төмрийн хүдэр 11.66 хувь, боловсруулаагүй газрын тос 7.6 хувь, цайрын хүдэр, баяжмал 2.9 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 2.54 хувь, жоншны хүдэр, баяжмал 2.36 хувь, ìîëèáäåíèé áàÿæìàë 0.87%, экспортын бусад бүтээгдэхүүн 9.27 хувийг тус тус эзэлж байна.
Өмнөх оны мөн үеийнхээс нийт экспортод зэсийн баяжмалын эзэлж буй хувь 1.99, чулуун нүүрснийх 1.89, цайрын баяжмалынх 0.21 нэгжээр тус тус буурчээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2012 оны эхний арваннэгэн сард үнийн бууралтын хүчин зүйлсийн сөрөг нөлөөллийн улмаас чулуун нүүрсний экспортын хэмжээг 206.4, зэсийн баяжмалынхыг 133.1 сая америк доллараар тус тус нэмэгдүүлэх боломжийг алдав.
Манай төмрийн хүдрийн экспорт 2011 онд 5,802,023.2 тоннд хүрч, 2008 оныхоос  5.7  дахин нэмэгдэж байв. 2012 оны эхний арваннэгэн сарыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад төмрийн хүдрийн экспорт 95,399.1 мянган америк доллараар нэмэгдсэн бөгөөд үүний 50.8%  нь биет хэмжээний, 49.2% нь үнийн өсөлтийн хүчин зүйлсийн эерэг нөлөөллөөс тус тус хамааралтай байна. Төмрийн хүдэр, баяжмалын Хятадын импортод манай төмрийн хүдрийн эзлэх хэмжээ:
·         биет байдлаар 2007 онд 0.06 хувь байсан бол 2011 онд 0.85 хувьд хүрчээ.
·         үнийн дүнгээр 2007 онд 0.1%, 2011 онд 0.5% байв.
Монгол улсаас БНХАУ 2012 оны эхний есөн сард 4,301,700.5 тонныг хүлээн авсан нь төмрийн хүдэр, баяжмалын Хятадын импортын дөнгөж 0.82 хувьтай тэнцэж байна (Зураг 3).
Ирээдүйн төмөрлөгийн үндэсний үйлдвэрийнхээ түүхий эдийн их эрэлт хэрэгцээг үеийн үед дотоодоосоо хангахад чиглэсэн бодлого-зорилго-мөчир зорилт-стратегийн төлөвлөлтийн хүрээнд төмрийн хүдэр, баяжмалын ба коксжих нүүрсний экспортын биет хэмжээг хэт нэмэгдүүлэхгүй хязгаарлах, зорилтот экспортын татварын хэмжээг оновчтой тогтоох хэрэгтэй байна.

-оОо-

No comments: