Saturday, December 28, 2013

Нийт экспортод эрдэс бүтээгдэхүүний экспортын эзэлж буй хэмжээ (%)

Экспортын барааны нийт үнийн дүнд эрдэс бүтээгдэхүүний экспортын болон алтны экспортын эзэлж буй хувийг дараах графикаас үзнэ үү:


Тухайлбал, 2013 оны эхний арваннэгэн сарын байдлаар нийт экспортын 26 хувийг чулуун нүүрсний экспорт, 22 хувийг зэсийн баяжмалын экспорт тус тус эзэлсэн аж.
2013 оны эхний арваннэгэн сарын байдлаар, экспортлосон барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 3131.3 сая америк доллар буюу 81.1 хувийг, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 7.9 хувийг, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 271.6 сая америк доллар буюу 7.0 хувийг, арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл 29.7 сая америк доллар буюу 0.8 хувийг ...тус тус эзэлжээ.
Экспортлосон нийт барааны 2001-2012 оны үнийн дүнг
харьцуулж үзэхэд, 2010 онд нийт экспортод чулуун нүүрсний экспорт 30.2 хувийг буюу тэргүүн байрыг анх удаа эзэлжээ. Экспортын барааны 2010 оны жагсаалтын хоёрдугаарт зэсийн баяжмалын экспорт бичигджээ.  


Жил, сарын тоо мэдээний эх үүсвэр: Гаалийн ерөнхий газрын нэгдсэн э-сангаас түгээдэг "Гадаад худалдааны барааны статистикийн мэдээлэл", түүнчлэн Үндэсний статистикийн хорооноос гаргадаг "Статистикийн бюллетень"-ийг тус тус ашиглав.

No comments: