Tuesday, May 14, 2019

"ТАЛХ ЧИХЭР" ХК: Хувьцааны үнэ, хандлага

“Талх чихэр” хувьцаат компанийн хувьцааны үнийн чиг хандлага
Эх үүсвэр: www.mse.mn 
 2019.05.14-ний өдөр “Талх чихэр” ХК-ийн 92 ширхэг хувьцаа арилжигдаж, нэгж хувьцааны хаалтын үнэ 17830 төгрөгтэй тэнцэж, өмнөх арилжааны өдрийнхөөс 630 төгрөгөөр буюу 3.66%-иар нэмэгджээ. 
Зах зээлийн үнэлгээ нь:  18,252,624,490.00₮ болов.

52 долоо хоног: 16,370.00 - 35,000.00 төгрөг/ширхэг.
-оОо-

2019.04.23-ны өдөр “Талх чихэр” ХК-ийн 10 ширхэг хувьцаа арилжигдаж, нэгж хувьцааны хаалтын үнэ 17400 төгрөгтэй тэнцэж, өмнөх арилжааны өдрийнхөөс өөрчлөгдөөгүй. Зах зээлийн үнэлгээ: 17,812,432,200.00
52 долоо хоног: 17,400.00 - 35,000.00 төгрөг/ширхэг.
2017.04.07-ны өдөр “Талх чихэр” ХК-ийн 14 
ширхэг хувьцаа арилжигдаж, нэгж хувьцааны хаалтын үнэ 23000 төгрөгтэй тэнцэж, өмнөх арилжааны өдрийнхөөс 14.31%-иар буюу 2880 төгрөгөөр нэмэгджээ

52 долоо хоног: 15100.0 - 23000.0 төгрөг/ширхэг.
-oOo-2017.01.31-ний өдөр “Талх чихэр” ХК-ийн 51 ширхэг хувьцаа арилжигдаж, нэгж хувьцааны хаалтын үнэ 1901төгрөгтэй тэнцэж, өмнөх арилжааны өдрийнхөөс 1.66%-иар буюу 310 төгрөгөөр нэмэгджээ
52 долоо хоног: 15650.0 - 20000.0 төгрөг/ширхэг.
-оОо-

2016.10.10-ны өдөр “Талх чихэр” ХК-ийн 90 ширхэг хувьцаа арилжигдаж, нэгж хувьцааны хаалтын үнэ 19500 төгрөгтэй тэнцэж, өмнөх арилжааны өдрийнхөөс 1.93%-иар буюу 370 төгрөгөөр нэмэгджээ.
-оОо-
2016.08.29-ний өдөр “Талх чихэр” ХК-ийн 6 ширхэг хувьцаа арилжигдаж, нэгж хувьцааны хаалтын үнэ 19800 төгрөгтэй тэнцэж, өмнөх арилжааны өдрийнхөөс 1.54%-иар буюу 300 төгрөгөөр нэмэгджээ.
-оОо-
2016.04.01ий өдөр “Талх чихэр” ХК-ийн 203 ширхэг хувьцаа арилжигдаж, нэгж хувьцааны хаалтын үнэ 17000 төгрөгт хүрчээ. Өмнөх арилжааны өдрийнхөөс 200 төгрөгөөр нэмэгдэв.
Зарах нь " 8 ширхэг х 17480 төгрөг" гэжээ.
Авах нь 2 ширхэг х 16800 төгрөг гэжээ.

-оОо-

2015.12.23ы өдөр “Талх чихэр” ХК-ийн 30 ширхэг хувьцаа арилжигдаж, нэгж хувьцааны хаалтын үнэ 17800 төгрөгт хүрчээ. Энэ үнэ өмнөх арилжааны өдрийнхөөс 360 төгрөгөөр нэмэгдсэн аж.
-оОо-
2015.07.09-ний өдөр “Талх чихэр” ХК-ийн 1036 ширхэг хувьцаа арилжигдаж, нэгж хувьцааны хаалтын үнэ 19300 төгрөгт хүрчээ. Энэ үнэ өмнөх арилжааны өдрийнхөөс 300 төгрөгөөр дээгүүр аж.
-oOo-

2014.12.31-ний өдөр “Талх чихэр” ХК-ийн 122 ширхэг хувьцаа арилжигдаж, нэгж хувьцааны хаалтын үнэ 18510 төгрөгт хүрчээ. Энэ үнэ өмнөх арилжааны өдрийнхөөс 480 төгрөгөөр доогуур аж.
-oOo-

2014.08.12-ны өдөр “Талх чихэр” ХК-ийн 97 ширхэг хувьцаа арилжигдаж, нэгж хувьцааны хаалтын үнэ 21000 төгрөгт хүрч, өмнөх арилжааны өдрийнхөөс өөрчлөгдөөгүй аж.
-oOo-
2014.05.26-ны өдрийн арилжаа эхлэхийн өмнө:
Авах нь:   29 ширхэг х 17630₮
Зарах нь: 1 ширхэг х 17940₮
 -оОо-
2014.05.23-ны өдөр “Талх чихэр” ХК-ийн 67 ширхэг хувьцаа арилжигдаж, нэгж хувьцааны хаалтын үнэ 17800 төгрөгт хүрч, өмнөх арилжааны өдрийнхөөс 0.56%-иар буюу 100 төгрөгөөр нэмэгджээ.
-оОо-

2014.01.17-ны өдөр “Талх чихэр” ХК-ийн 59 ширхэг хувьцаа арилжигдаж, нэгж хувьцааны хаалтын үнэ 14000 төгрөгт хүрч, өмнөх арилжааны өдрийнхөөс өөрчлөгдөөгүй аж.
 -oOo-

2014.01.02-ны өдөр “Талх чихэр” ХК-ийн 219 ширхэг хувьцаа арилжигдаж, нэгж хувьцааны хаалтын үнэ 14400 төгрөгт хүрч, өмнөх арилжааны өдрийнхөөс 3.97%-иар буюу 550 төгрөгөөр нэмэгдсэн аж
-оОо-


2013.11.15-ны өдрийн арилжаа эхлэхийн өмнө:
Авах нь: 150 ширхэг х13000₮
Зарах нь: 71 ширхэг х 13500₮
-о0о-
2013.11.14-нд “Талх чихэр” ХК-ийн 40 ширхэг хувьцаа арилжигдаж, нэгж хувьцааны хаалтын үнэ 13000 төгрөг болж, өмнөх арилжааны өдрийнхөөс 0.38%-иар буюу 50 төгрөгөөр буурсан аж.
-оОо-
2012.12.21-нд “Талх чихэр” ХК-ийн 293 ширхэг хувьцаа арилжигджээ.
Нэгж хувьцааны хаалтын үнэ 12490 төгрөг болж, өмнөхөөс өөрчлөгдөөгүй аж.
-оОо-
2012.01.02-ноос 2012.08.21-ний өдрүүдийн хооронд нийт 42,999 ширхэг хувьцаа эргэлтэд оржээ. 2012 оны эхнээс одоог хүртэлх хугацаанд хамгийн олон буюу 14891 ширхэг хувьцааны борлуулалтыг 2012.06.12-нд хийжээ. 2012.03.02-нд 4332 ширхэг  хувьцаа арилжигдсан ажээ.2012.01.02-нд  нийт 335 ширхэг хувьцаа арилжигдаж, хаалтын үнэ нь 11200 төгрөгт хүрч, өмнөх арилжааныхаас 6.67%-иар өсчээ.

             -оОо-
2012.01.02-ны өдрийн 11:30 цагийн байдлаар:
-"Талх чихэр" ХК-ийн 125 ширхэг хувьцааг арилжсан аж. 
аалтын үнэ нь  11498 төрөгт хүрч, өмнөх арилжааныхаас 9.5%-иар өсчээ. 
-оОо-
Тус компанийн мэдээг түүвэрлэн үзвэл, 2008.10.27-ноос 2011.12.30-ны хооронд 430 удаа худалдаа хийж, өссөн дүнгээр 71097 ширхэг хувьцаа арилжигдсан аж. 2011.12.30-ны өдрийн хаалтын үнэ  10500 төрөгт хүрч, 11 ширхэг хувьцааг нь арилжжээ.
Жич:“Талх чихэр” ХК 1992.04.16-нд Монголын Хөрөнгийн бирж (МХБ) бүртгүүлжээ. Үсгэн код нь TCK, симбол нь 22 аж. Нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 1023703 ширхэг хувьцаа гаргажээ. Үүний 21.71% нь жижиг хувьцаа эзэмшигчдийнх аж. 2010.12.31-ний байдлаар, тус компанийн цэвэр ашиг 999,679,400.0 төгрөг, нэгж хувьцааны өгөөж (Earnings per Share) нь 976.53 төгрөг, дансны үнэ нь 3091.56 төгрөгт хүрсэн байна) 

Энэ хугацаанд 2009.7.17-нд нэгбүрийг нь 1050 төгрөгөөр 2495 ширхэг (хамгийн олон) хувьцааг, 2010.11.01-нд 2000 төгрөгөөр нэг ширхэг, 2011.8.04-нд 15000 төгрөгөөр нэг ширхэг (хамгийн цөөн) хувьцааг тус тус арилжсан аж. Зөвхөн арилжаа хийсэн 52 долоо хоногт нэгж хувьцааны доод үнэ 2009.2.03-нд 700 төгрөг болж, дээд (оргил) үнэ 2011.2.17-нд 23938 төгрөгт хүрч байв.
Огцом өсөлтийн тухайн үе буюу 2011.1.24-нээс 2011.2.17-ны хооронд нийт 15 удаа арилжаа хийгдсэн бөгөөд хувьцааны дээд үнэ нь арилжааны өдөр бүр 12.4%-ийн хурдтай өсч, үнэ оргилдоо хүрсэн билээ.
Бууралтын тухайн үе буюу 2011.2.18-наас 2011.4.27-н дуусталх хугацаанд 42 удаа арилжаа хийсэн бөгөөд хувьцааны дээд үнэ нь өдөр бүр дунджаар 0.995%-ийн хурдтай буурчээ.
Үнэ тогтворжих улмаар өсөх хандлагатай  үе нь тухайлбал:
-2011.5.09-нөөс 2011.8.09-ний хооронд нийт 50 удаа арилжаа хийгдсэн бөгөөд хувьцааны дээд үнийн өдрийн өсөлт нь 0.7% байв.
-Нүүдлийн (moving) экспоненциал (EMA) болон энгийн (SMA) дунджаар тооцоолж үзье.  Жишээлбэл, 
Сүүлийн 12 удаагийн арилжааг ажиглаж, хувьцааны тооны ба үнийн өөрчлөлтийн дундаж утгыг олж харьцуулан үзье. Тухайлбал, 2011.8.15-наас 2011.8.31-ний хооронд арилжигдсан хувьцааны тоо ширхэг хэлбэлзэж буурах хандлагатай байхад доод болон хаалтын үнэ нь өдөр тутам дунджаар 0.1%-иар өсч, нүүдлийн (moving or rolling гулсах) дундаж үнэ нь 12EMA=14280.12 төг., 12SMA=14255.58 төгрөгтэй тэнцэж байлаа.  

-oOo-
2012.1.30-ны байдлаар "Талх чихэр" ХК-ийн нэгж хувьцааны хаалтын үнэ 11000 төгрөгт хүрсэн нь арилжааны 26 өдрийн нүүдлийн экспоненциал дундаж [26EMA=10838.94]-аас  дээгүүр байв.
-оОо-
“Талх чихэр” ХК-ийн арилжигдсан хувьцааны тоо ширхэг, түүхэн үнэ, түүний чиг хандлагыг, түүнчлэн нэгж хувьцааны 5, 50, 200 өдрийн нүүдлийн энгийн дундаж үнийн утгыг дээрх графикаас үзнэ үү.

No comments: