Tuesday, November 5, 2019

БНХАУ-ын гадаад худалдаа 2019 оны эхний гурван улиралд


Эх сурвалж https://news.cgtn.com/news/2019-10-14/ “China's foreign trade rises by 2.8% in first three quarters of 2019.”-аас иш татав:

БНХАУ-ын гадаад худалдаа 2019 оны эхний гурван улиралд тогтвортой өсч, нийт худалдааны хэмжээ 22.91 их наяд (trillion) юаньд хүрч, өмнөх жилийн мөн үеэс 2.8 хувиар тэлэв гэж БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар (GAC) мэдэгджээ. Тухайлбал, экспортын хэмжээ нь 5.2 хувиар өсч, 12.48 их наяд (trillion) юаньд, импорт нь 0.1 хувиар буурч 10.43 их наяд юаньд тус тус хүрсэн ажээ. Эндээс 12.48-10.43=2.05 их наяд юань болжээ.

Энэ хугацаанд АНУ-тай хийсэн худалдаа нь 10.3 хувиар буурч 2.75 триллион юаньд хүрсэн.

БНХАУ-ын газрын түүхий тосны импорт энэ хугацаанд 9.7 хувиар өсч, 369 сая тонн болжээ. Нүүрсний импортын хэмжээ 9.5 хувиар өсч, 251 сая тонн болжээ.
Энэ хугацаанд БНХАУ-ын төмрийн хүдрийн импорт нь 2.4 хувиар буураад 784 сая тоннд хүрчээ.○Манай статистикийн мэдээнээс үзвэл:
Монгол Улсаас БНХАУ руу 2019 оны эхний 9 сард 28,743.8 мянган тонн нүүрс, 4,842 мянган баррель газрын түүхий тос, 6,134.3 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал экспортод гаргасан ажээ.

No comments: