"А.Чулуунбат. Нүүрсний экспорт, импорт, үнийн тухайд" мэдээллийг товчлон энэхүү блогтоо тавив. (Эх үүсвэр: Эдийн засаг" сэтгүүлийн 2010 оны №1-д нийтлэгдсэн)
Нүүрсний экспорт, импорт, үнийн тухайд
Барааг тодорхойлох-кодлох уялдуулсан систем (БТКУС) буюу Harmonized System (HS)-ийн барааны нэгдсэн жагсаалтын хүрээнд Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төв (ОУХТ)-өөс дэлхийн экспорт, импортын статистикийн цахим-мэдээллийг 2008 оны урьдчилсан байдлаар гаргажээ. Үүнд 129 орны шууд мэдээ, 118 орны шууд бус /толь/ мэдээ, түүнчлэн 18 орны 2009 оны улирал, сарын статистик мэдээ хамрагдаж байна.
Аргачлал ба загварчлал
Манай улсын гаалийн болон ОУХТ-ийн статистик мэдээллийг ашиглах замаар БТКУС-ийн 2701 кодтой чулуун нүүрсний экспорт, импорт, үнийн мэдээг тус тус түүвэрлэв. Үзүүлэлтийн таван жилийн чиг хандлага ба өсөлт, бууралтын өөрчлөлт (Өt)-ийг тооцоолохдоо графикийн арга, Yt=a*e^bt ±ε ба Өt=(e^b-1)*100 томъёог тус тус ашигласан болно. Үүнд t-хугацаа, ±ε-алдаа, b-регрессийн тэгшитгэлийн коэффициент (slope) болно. Тухайн төрлийн нүүрсний экспорт, импортын үнийн дүнгийн /биет байдлын/ таван жилийн дундаж өсөлт (Annual growth in value /in quantity/ between 2005-2008)-ийг компьютерээр тооцоолохдоо power(exp(1),b-1)% томъёог ашиглана. Хэрвээ -b<0 бол бууралт гэсэн үг.
Манай гадаад худалдааны болон Олон улсын худалдааны төвийн (ОУХТ)-ийн статистикийн мэдээллээс үзвэл, “чулуун нүүрсний кодыг 2701”, Коксжих нүүрс-2701.12.10, “Хүрэн нүүрсний кодыг 2702”, Кокс ба хагас коксны кодыг 2704 гэж тус тус тэмдэглэдэг байна. Үүнээс 2701 кодтой чулуун нүүрсний экспорт, импортын мэдээг түүвэрлэн танилцуулъя.
Чулуун нүүрсний экспортын өөрчлөлт
ОУХТ-ийн урьдчилсан мэдээгээр, БТКУС-ийн 270112 кодтой битумжсан нүүрсийг i-дүгээр экспортлогч-орноос тээвэрлэн j-дүгээр орны импортын зах зээлд нийлүүлсэн биет хэмжээ (Xij)-г, тэрчлэн мэдээнд хамрагдсан орнуудын (дэлхийн) экспортын болон импортын ачааны нийт дүнд тухайн орны эзлэх байр суурийг матриц-хүснэгт хэлбэрээр харууллаа. (Хавсралтыг э-мэйлээр авч болно.э-мэйл хаяг: chuluunbat47@gmail.com).
Үнийн мэдээ
ОУХТ-ийн цуглуулсан мэдээг ашиглан тооцоолоход 2008 онд чулуун нүүрсний нийт экспортын үнийн дүнгийн 88.6%-ийг битумжсан нүүрс эзэлж байна.
ОУХТ-ийн 2004-2008 оны мэдээнээс үзвэл, чулуун нүүрсний дэлхийн экспортын үнийн дүнгийн таван жилийн дундаж өсөлт 26 хувьд хүрчээ. Үүнээс битумжсан нүүрсний дэлхийн экспорт биет байдлаар 6 хувиар, үнийн дүнгээр 26 хувиар өсчээ.
Манай экспортлосон чулуун нүүрсний хэмжээ нь чулуун нүүрсний дэлхийн экспортын үнийн дүнд 2005 онд 0.056%, 2006 онд 0.09%, 2007 онд 0.22%, 2008 онд 0.29%-ийг эзлэх боллоо.
Чулуун нүүрсний импортын өөрчлөлт
ОУХТ-ийн цуглуулан нэгтгэсэн мэдээгээр, чулуун нүүрсний дэлхийн импортын жилийн дундаж өсөлт нь 2003-2007 оны хооронд үнийн дүнгээр 23.8 хувь, биет байдлаар 6 хувь байсан бол 2004-2008 онд үнийн дүнгээр 25.3 хувьд хүрчээ. Үүнээс битумжсан нүүрсний дэлхийн импорт нь үнийн дүнгээр 24 хувь, биет байдлаар 3 хувийн өсөлттэй байв.
2008 онд урьдчилсан байдлаар, чулуун нүүрсний дэлхийн импортын үнийн дүнд Япон 23.62%, БНСУ 9.91%, Энэтхэг 7.25%, Тайвань 6.22%, Их Британи 5.19%, ХБНГУ 4.93%, Итали 3.38%, Франц 2.86%, БНХАУ 2.81%, Турк 2.65%, Нидерланд 2.26%, Бразил 2.23%, АНУ 1.87%-ийг тус тус эзэлжээ.
БНХАУ-ын болон Монголын битумжсан нүүрсний зах зээлийн 2004-2009 оны чиг хандлага
БНХАУ-ын битумжсан нүүрсний импортын жилийн дундаж өсөлт нь 2005-2008 онуудад үнийн дүнгээр 26%, биет байдлаар 14%-тай байна.
ОУХТ-ийн статистикийн мэдээнээс үзвэл, “2009 (2008) онд Монгол улсаас 5,803,025.0 (3,814,568.0) тонн буюу 307,344.0 (231,011.0) мянган америк долларын битумжсан нүүрсийг БНХАУ импортоор авсан бөгөөд битумжсан нүүрсний импортынх нь үнийн дүнгийн 4.3% (12.9%), биет хэмжээнийх нь 7.9% (22.3%)-ийг эзэлж байна. БНХАУ-ын импортын зах зээлийн байдлыг дараах графикаас үзнэ үү.
Монголын нүүрсний олборлолт, экспорт, чиг хандлага
Манай нүүрс олборлолт 2002-2006 онд 5.3-аас 7.8 гаруй сая тоннд, 2007-2009 онд 8.8-аас 13.2 сая тоннд хүрэв.
Хамгийн бага квадратын аргаар тооцоолоход, манай нүүрс олборлолтын жилийн дундаж өсөлт нь 2002-2006 онуудад 11.2% байсан бол 2007-2009 онуудад дунджаар 22.1% байв. Өмнөх онтой харьцуулахад манай нүүрс олборлолт 2009 онд биет байдлаар 34.2%-иар өсчээ.
Монголын нүүрсний экспортын биет хэмжээний 2004-2009 онуудын дундаж өсөлт 31.0 хувьд хүрчээ.
Өмнөх онтой харьцуулахад манай чулуун нүүрсний экспорт 2009 онд үнийн дүнгээр 67.6%, биет байдлаар 73.7%-иар огцом өсч, нийт экспортын 16.2 хувийг эзлэв. Доорх графикаас үзнэ үү.

-БТКУС-ийн 2701 кодтой Монголын экспортын нэг тонн нүүрсний экспортын гаалийн дундаж үнэ 2002 онд 10 америк доллар байсан бол 2006-2008 онд 19-өөс 44.7 америк долларт хүрч, 2009 онд урьдчилсан байдлаар өмнөх оныхоос 1.5 орчим америк доллараар буурчээ. Өмнөх онтой харьцуулахад чулуун нүүрсний экспортын хэмжээ нь 2008 онд 57.7% (66.7 сая америк доллар)-иар нэмэгдсэн бөгөөд үүний 53.9 хувийг үнийн өсөлтийн, 46.1 хувийг олборлолтын биет хэмжээний өсөлтийн хүчин зүйлсийн нөлөөгөөр тус тус хангажээ. 2009 оны эцсийн гүйцэтгэлээр чулуун нүүрсний экспортын хэмжээ нь 305.7 орчим сая америк долларт хүрч, өмнөх оныхоос 123.3 сая америк доллараар буюу 67.6%-иар нэмэгджээ. Гэвч 2009 онд өмнөх оныхоос үнэ нь 3.5%-иар буурч, үнийн бууралтын хүчин зүйлс 9%-иар сөргөөр нөлөөлснөөс нүүрсний экспортыг 11.1 сая америк доллараар нэмэгдүүлэх боломжийг алдсан гэсэн тооцоо гарч байна.
Тухайн цаг үеийн мэдээлэлд тулгуурласан санал, бодлоос
Иймд ойрын жилүүдэд манай нүүрсийг олборлоод л экспортлох хэмжээ үе үе нэмэгдэх хандлагыг харгалзан үзэж, нэгд, манай хилийн зарим боомтын үйл ажиллагааны хурд, хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёрт олон салаа автозамыг хааж эвдэрсэн газрыг нь нөхөн сэргээж, нүүрс тээвэрлэх автозамын ангилал, маршрутыг тогтоож, тоосжилтгүй автозамтай болгох, гуравт, төмөр зам тавих асуудлыг үндэсний эрх ашиг, хуримтлал, хөгжлийн үүднээс шийдэж хэрэгжүүлэх шаардлага тавигдаж байна.
• Цаашид монголын нүүрсний нэр төрөл, эрчим хүч, дулаан, металлургийн зориулалтын хүрээнд нүүрсний илчлэг, үнслэг, цацраг идэвх, хүхэр, ууршимтгай /дэгдэмхий/ бодисын агуулга зэрэг физик-химийн шинж чанарын үзүүлэлтийг лабораторийн шинжилгээгээр нарийвчлан тогтоож, дүгнэлт гаргаж, бусад орны нүүрсний стандарт, үзүүлэлт, үнэтэй харьцуулан жишиж, энэ үндсэн дээр тухайн нэр төрлийг бүртгэж кодлох, импортлогч түнш орнуудын гаалийн байгууллагатай харилцан мэдээлэл солилцох,
• Төрийн бодлогын дэмжлэгээр нүүрс-дулаан-эрчим хүчний үйлдвэрүүд, эрдэм шинжилгээ, зохион бүтээлт-туршилтын лаборатори, зураг төслийн байгууллага, агентлагууд хамтын хүчээр алс хэтийн төсөөлөл, зорилт, хөтөлбөр, төлөвлөгөө, гэрээ хэлэлцээр, техник-эдийн засгийн үндэслэл, төсөл, зураг төсөв боловсруулах, цаашид ажлын байр-зарим дамжлагын “юуг яаж хийх арга-технологийг эзэмшигч” үндэсний корпорацийг байгуулан хөгжүүлж, дотоод, гадаадын Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах,
• Нүүрснээс гарган авдаг эрэлттэй бүтээгдэхүүн, кокс, эдгээрийг ашиглаж эцсийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрүүдийн цогцолборыг дэд бүтцийн хамт байгуулж хөгжүүлэх,
• Нүүрс, төмрийн хүдрийн хайгуул, олборлолтын чиглэлийн манай үндэсний компаниуд, мэргэжилтэн нарын хуримтлуулсан мэдлэг, арга-туршлагыг харгалзан үзээд, зөвхөн бидний хийж чадахгүй тухайн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологийн дамжлага-хэсэг дээр гадаадын мэргэшсэн аж ахуйн нэгж, шилдэг инженер, технологич, лабораторын болон судалгааны мэргэжилтэнг гэрээгээр тодорхой хугацаатай ажиллуулж, үндэсний мэргэжилтэн сургаж бэлтгэх асуудлыг судлан шийдвэрлэх зэрэг зорилт тавигдаж байна.
• Ашигт малтмал, тухайлбал, нүүрс хайх, олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн газрыг нөхөн сэргээхтэй холбогдсон журам, аргачлал, зарим стандартыг шинэчлэн батлуулж мөрдүүлөх нь зүйтэй байна.
Хавсралтууд:Тухайн цаг үеийн мэдээлэлд тулгуурласан санал, бодлоос
· Олон улсын худалдааны төвийн 2003-2008 оны мэдээнээс үзвэл, БТКУС:2701-чулуун нүүрсийг манайх БТКУС:270119, импортлогч түнш орнууд БТКУС:270112, БТКУС:270119 гэж кодлон ангилж бүртгээд мэдээний сандаа тус тус оруулжээ. Тухайлбал, 2009 оны мэдээнд Монголоос БТКУС:270112-витумжсан нүүрс 5803.0 мянган тонныг БНХАУ худалдан авсан гэж тусгагдсан бөгөөд энэ нь манай чулуун нүүрсний экспортын 81.8 хувьтай тэнцэж байна.
Иймд экспорт, импортын барааг бүлэг, нэр төрлөөр зөв бүртгэж тодорхойлох, зөв кодлох нь экспортлогч, импортлогчийн мэдээний санд тухайн нэр төрлийн нүүрсийг ижил кодоор оруулж, цаашид гадаад худалдааны үзүүлэлт, үнийг үнэн зөв гаргаж ажиглалт дүгнэлт хийхэд ач холбогдолтой. Дэлхийн худалдааны статистик мэдээллийг үнэн зөв, шуурхай цуглуулах-хайх-боловсруулах-хадгалах-түгээхэд, мэдээллийн технологийг ашиглахад улс орон бүрийн холбогдох агентлаг, байгууллагууд хариуцлагатай хандаж, зохих хувь нэмрээ оруулах шаардлагатай байна.
2009 онд БНХАУ-ын импортоор авсан чулуун нүүрсний үнийн дүнгийн 3%-ийг манай экспортын чулуун нүүрс эзэлсэн нь өмнөх оныхоос 3.9 пунктээр буурчээ. “Энэ нь өмнөх онтой харьцуулахад 2009 онд манай чулуун нүүрсний экспорт биет байдлаар 1.7 дахин нэмэгдэж байхад, БНХАУ-ын чулуун нүүрсний импорт биет байдлаар 4.4 дахин тус тус өссөнөөс хамаарч байна” гэж өнгөцхөн тайлбарлаж болно. Манай чулуун нүүрсний экспортын ихэнх хувийг БНХАУ-д гаргажээ. Манай чулуун нүүрсний экспорт 2010 оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеийнхээс 1025.1 мянган тонноор буюу 36 дахин огцом өссөн, гэвч 2010 оны 2 дугаар сард өмнөх сарынхаас 48.7%-иар буурчээ.Манай нүүрсний экспорт, түүний орлого нь ганц нэг импортлогчоос хараат байдалтай, харин олон импорлогчоос хамааралгүй байна.Иймд ойрын жилүүдэд манай нүүрсийг олборлоод л экспортлох хэмжээ үе үе нэмэгдэх хандлагыг харгалзан үзэж, нэгд, манай хилийн зарим боомтын үйл ажиллагааны хурд, хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёрт олон салаа автозамыг хааж эвдэрсэн газрыг нь нөхөн сэргээж, нүүрс тээвэрлэх автозамын ангилал, маршрутыг тогтоож, тоосжилтгүй автозамтай болгох, гуравт, төмөр зам тавих асуудлыг үндэсний эрх ашиг, хуримтлал, хөгжлийн үүднээс шийдэж хэрэгжүүлэх шаардлага тавигдаж байна.
• Цаашид монголын нүүрсний нэр төрөл, эрчим хүч, дулаан, металлургийн зориулалтын хүрээнд нүүрсний илчлэг, үнслэг, цацраг идэвх, хүхэр, ууршимтгай /дэгдэмхий/ бодисын агуулга зэрэг физик-химийн шинж чанарын үзүүлэлтийг лабораторийн шинжилгээгээр нарийвчлан тогтоож, дүгнэлт гаргаж, бусад орны нүүрсний стандарт, үзүүлэлт, үнэтэй харьцуулан жишиж, энэ үндсэн дээр тухайн нэр төрлийг бүртгэж кодлох, импортлогч түнш орнуудын гаалийн байгууллагатай харилцан мэдээлэл солилцох,
• Төрийн бодлогын дэмжлэгээр нүүрс-дулаан-эрчим хүчний үйлдвэрүүд, эрдэм шинжилгээ, зохион бүтээлт-туршилтын лаборатори, зураг төслийн байгууллага, агентлагууд хамтын хүчээр алс хэтийн төсөөлөл, зорилт, хөтөлбөр, төлөвлөгөө, гэрээ хэлэлцээр, техник-эдийн засгийн үндэслэл, төсөл, зураг төсөв боловсруулах, цаашид ажлын байр-зарим дамжлагын “юуг яаж хийх арга-технологийг эзэмшигч” үндэсний корпорацийг байгуулан хөгжүүлж, дотоод, гадаадын Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах,
• Нүүрснээс гарган авдаг эрэлттэй бүтээгдэхүүн, кокс, эдгээрийг ашиглаж эцсийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрүүдийн цогцолборыг дэд бүтцийн хамт байгуулж хөгжүүлэх,
• Нүүрс, төмрийн хүдрийн хайгуул, олборлолтын чиглэлийн манай үндэсний компаниуд, мэргэжилтэн нарын хуримтлуулсан мэдлэг, арга-туршлагыг харгалзан үзээд, зөвхөн бидний хийж чадахгүй тухайн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологийн дамжлага-хэсэг дээр гадаадын мэргэшсэн аж ахуйн нэгж, шилдэг инженер, технологич, лабораторын болон судалгааны мэргэжилтэнг гэрээгээр тодорхой хугацаатай ажиллуулж, үндэсний мэргэжилтэн сургаж бэлтгэх асуудлыг судлан шийдвэрлэх зэрэг зорилт тавигдаж байна.
• Ашигт малтмал, тухайлбал, нүүрс хайх, олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн газрыг нөхөн сэргээхтэй холбогдсон журам, аргачлал, зарим стандартыг шинэчлэн батлуулж мөрдүүлөх нь зүйтэй байна.
1. Гадаад худалдааны гаалийн статистик мэдээлэл. 2001-2007 онуудын эцсийн гүйцэтгэл. Монгол Улсын гаалийн ерөнхий газар. Улаанбаатар хот.
2.Гадаад худалдааны барааны статистик мэдээлэл. 2008 оны эцсийн гүйцэтгэл, 2009 оны урьдчилсан гүйцэтгэл. Монгол Улсын Гаалийн ерөнхий газар. Улаанбаатар хот.
3.ITC. www.trademap.org
4.Статистикийн бюллетень. 2001-2009 онуудын 12 сар.
Улаанбаатар хот: Монгол Улсын Үндэсний статистикийн хороо.
5.http://www.inservice.ru/documents/tn/27.html,“2701.Уголь каменный; брикеты, окатыши и аналогичные виды твердого топлива, полученные из каменного угля”, “27011.Антрацит”, “270112.Уголь битуминозный”,“2701121000.Уголь каменный битуминозный коксующийся”, “270119000.Уголь каменный прочий, включая пылевидный или непылевидный, но неагломерированный”, “2701200000.Брикеты, окатыши и аналогичные виды твердого топлива, полученные из каменного угля”
6.http://www.top500 ‘’HS Code 2701:Coal, Briquettes, Ovoids And Similar Solid Fuels Manufactured From Coal’’ To this Code "2701" belongs the sub codes: ‘’HS Code 2701.11:Anthracite’’, ‘’HS Code 2701.12:Bituminous coal’’, ‘’HS Code 2701.19:Other coal’’, ‘’HS Code 2701.20:Briquettes, ovoids and similar solid fuels manufactured from coal’’
7.Жаргалсайханы Золжаргал.Тавантолгойд кокс-химийн vйлдвэр байгуулахгvй л юм бол гадаадын хєрєнгє оруулалт хэрэггvй. Эх үүсвэр: www.olloo.com. 2010-02-26 08:57:07, Мэдээний дугаар:#1168163
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=listen&sid=1168163
Жич: 2011 оны 04-р сарын 26-ны өдөр Монголын TV-9-ээр нэвтрүүлсэн "Тавантолгойн нүүрс, тээвэрлэлт, байгаль орчны" тухай бичлэгийг дараах холбоос дээр дарж үзнэ үү
http://www.tv9.mn/index.php?pid=54&sec=view&id=3015
2011.04.19-ны http://economy.news.mn/content/63439.shtml "Нүүрсний тээврийн замыг маргаашнаас хаана" гэсэн мэдээнээс үзвэл:
Авто тээврийн газрын холбогдох албаны хүмүүс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж Тавантолгойн нүүрсний тээврийн замыг маргаашнаас хаах тухай мэдээллээ. Ухаа худаг болон орон нутгийн Тавантолгойн уурхайгаас олборлосон нүүрсний тээврийн замыг хаах болсон нь байгаль орчинд учирч буй хор уршиг болон осол аваар ихээр гарч хүний амь нас эрсдэж байгаатай холбон тайлбарлалаа. Харин Цагаан хадны хилийн хяналтын талбайгаас хил хүртэлх авто замыг хаахгүй байхаар тогтсон байна. Одоогийн байдлаар Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайд хураасан нүүрс нэг сар орчим хугацаанд хилээр гаргах хэмжээтэй байгаа гэнэ. Харин тээврийн замыг хааснаар уурхайнууд олборлосон нүүрсээ тээвэрлэх боломжгүй болж байгаа юм.
Тус зам дээр өнгөрсөн онд 31 зам тээврийн осол гарснаас 23 хүний амь нас хохирч байсан бол энэ оны эхний улирлын байдлаар 12 осол болж гурван хүн амь насаа алджээ. Мөн тус зам 6-8 салаа болж өргөн нь нэг км орчим болсон нь байгаль орчинд нэлээд хор уршиг тарих болсон байна. Тиймээс Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга сайдын үүрэг өгсний дагуу тус газар ийм арга хэмжээ авч байгаа гэлээ. Б.СҮРЭН
No comments:
Post a Comment