Monday, September 26, 2011

6002 ХҮЧИТ БӨХ ГИННЕСИЙН НОМД

Төв цэнгэлдэх хүрээлэнд 2011.09.17-ны үдээс хойш манай 6000 гаруй хүчит бөх барилдахаар ирлээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд "...2.8 сая иргэнтэй ч, Монгол эр хүн бүр бөх байдгийн бодит илрэлийг өнөөдөр харуулж байна" гэж хэллээ. Бүртгүүлсэн 6016 бөхийн
барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд 6 хоног, Монгол Бөхийн Өргөөнд 3 хоног болж (2011.09.17-ноос 2011.09.25-ны өдрүүдэд болж) өндөрлөлөө.
Зүүн давхар золгооноос С.Мөнхбат халз хутгасан боловч Ч.Санжаадамба барилдааны төгсгөлийг сайн хийгээд 13 давж түрүүлэв. 
Барилдааны vеэр Гиннесийн хорооны тєлєєлєгч энэхvv барилдааныг Гиннесийн номд бvртгэснийг албан ёсоор баталгаажуулаад, Батламжийг Монголын Үндэсний бөхийн холбооны  тэргvvн Р.Нямдоржид гардууллаа. Албан ёсны бvртгэлд 6002 бєх барилдсан гэж бичигдсэн боловч энэ барилдаанд 6016 бєх зодоглохоор бүртгүүлжээ.
Геннисийн номд дээд амжилтаа бичүүлэх зорилготой "Монгол бөхийн барилдаан"-д анх 4096 бөх барилдуулахаар төлөвлөж байсан боловч 2011.09.17-ны 14 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж бүртгүүлсэн бөхчүүдийн тоо 6000-аас хол давжээ. Энэхүү түүхэн барилдаан 13 даваатай байх бөгөөд бүртгүүлсэн 6000 гаруй бөхийг барилдуулах шийдвэрээ Зохион байгуулагчид гаргажээ. Нэгийн даваа 2011.09.17-ны өдрийн үдээс хойш эхэлж, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, даян аварга Г.Өсөхбаяр, аварга О.Балжинням, Б.Мөнхбат нарын тэргүүтэй хүчит бөхчүүд зодоглож байлаа.  
Энэ барилдаанд улсын аварга 4, арслан 5, гарьд 5, заан 12, харцага 23, начин 107, аймаг, цэргийн арслан 218, заан 171, харцага 34, начин 391, сумын заан 1461, харцага 21, начин 423 зодоглож байна. Нийтдээ улсын цолтой 156, аймаг, цэргийн цолтой 814, сумын цолтой 1905 буюу үндэсний бөхийн цолтой 2875 бөх хүч сорьж байгаа аж. Бусад нь оюутан сурагч, цэрэг эрс болон залуу бөхчүүд юм.

Барилдааны нэгийн даваа 2011.9.20-н дуустал дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд хоёрын давааг 21, 22-нд, Бөхийн өргөөнд гурваас арвангурвын давааг 2011.9.25-нд дуусгахаар төлөвлөжээ.
1.Гиннесийн номд Монгол бөхийн дээд амжилтаа бичүүлж мөнхлөх зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэнд 6002 хүчит бөх барилдахаар цугларчээ. 2011.09.17-ны үдээс хойш. Зургийг: А.Чулуунбат



2.Тооллого, бүртгэлийн өмнө.








3.Бөх бүрийн очиж зогсох цэгийг тэмдэглэн хатгасан 6002 ширхэг дарцагийн дэргэд.
















Нийт 6002 хүчит бөх хүрэлцэн ирсэн, барилдахад бэлэн гэдгийг гэрчилж баталгаажуулав.  Монгол Улсын Ерөнхий  сайд С.Батболд оролцож, үг хэллээ.
















Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Манай улсын түүхэнд ийм олон бөх барилдаж байгаа нь анхны тохиолдол болж байна. ....үндэсний спортоо сурталчлахад Монгол бөхийн холбоо, Монголын бөхчүүдийн оруулж байгаа хувь нэмэр юм. Энэхүү барилдаан нь ард иргэдийнхээ дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай Монгол хүнийг хөгжүүлэхэд хувь нэмэр болно. Энэхүү түүхэн ховор барилдаанд зодоглож буй бөхчүүд үнэн хүчийг үзүүлж, Монгол хүний ур ухаан, хурд хүчний гайхамшигт барилдаан, үндэсний спортын дэг жаягийг дэлхий ертөнцөд харуулах учиртай"... гэж хэлэв.

No comments: