Monday, November 7, 2011

"Газрын тосны тухай хуулийн төсөл ба боловсруулах үйлдвэр" хэлэлцүүлэг

2012.06.19. Эх сурвалж: Б.Солонго. Газрын тос боловсруулах үйлдвэрийн гэрээг баталлаа
 http://economics.gogo.mn/news/106777
"...Үйлдвэрийг "түлхүүр гардуулах" нөхцлөөр бариулж, ашиглалтад хүлээн авах гэрээг "Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр" ХХК, Япон улсын Тоёо инженеринг корпораци, Марубени корпораци хооронд ийнхүү байгуулсан юм. Тус үйлдвэр нь хоногт 44000 баррель буюу жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай байх ба нийтдээ 1.9 сая орчим тоннын хэмжээтэй, долоон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Монгол Улсын бензин, дизелийн түлш, нисэх онгоцны керосин, түлшний мазут, авто замын асфальт битумын ойрын хэрэгцээг бүрэн хангах хэмжээний үйлдвэрлэл явуулах аж" гэжээ.
-оОо-
2011.10.26-ны өдрийн 9:30-12:40 цагийн хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд "Газрын тосны тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төсөл ба Газрын тос боловсруулах үйлдвэр" сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Монголын Байгаль хамгаалах  Иргэний хөдөлгөөнүүдийн эвслийн гүйцэтгэх захирал Б.Баярмаа хэлэлцүүлгийг нээж, хөтөлбөрийн дагуу удирдан явууллаа. Зохион байгуулалт сайн байв.
Үргэлжлэлийг болон гэрэл зургуудыг үзнэ үү
  •  Газрын тосны газрын хэлтсийн дарга О.Энхбаяр "Газрын тосны салбарын эрх зүйн орчны өнөөгийн байдал"-ын талаар,
  •  Монголын Байгаль хамгаалах  Иргэний хөдөлгөөнүүдийн эвслийн гүйцэтгэх захирал Б.Баярмаа "Газрын тосны салбарын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага, жишээ баримт"-ын талаар,
  • Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөний тэргүүн Д.Ганцогт "Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон олон талуудын оролцоотой боловсруулсан Газрын тосны тухай төслийн харьцуулалт"-ын талаар жишээ баримтад үндэслэн мэдээлж танилцууллаа.
  •  "Хэт" ХХК-ийн Нефтийн инженер-химич Б.Насантогтох "Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн тухай танилцуулав.
  • Оролцогчдын асуултад  хариулт өгч, анкетийн судалгаа авч байлаа.
  • Зүүнбаянгийн газрын тос боловсруулах үйлдвэрийн ахмад инженер, Ахмад геологич, Иргэд санал бодлоо чөлөөтэй хэлж байлаа. Тухайлбал, ЭБЭХЯамнаас боловсруулсан Газрын тосны шинэчилсэн найруулгын төсөлд "Газрын хэвлий доор байгаа олборлоогүй газрын тос үнэтэй байх", "Газрын тос боловсруулах", "Дотоодын үйлдвэрүүдэд тэргүүн ээлжинд түүхий тосыг нийлүүлэх" зэрэг зүйл заалтыг нэмж тусгах, "нөөц ашигласны төлбөрийг 5%-иас дээш" гэснийг нэмэгдүүлэх /10-15%/, байгаль орчныг, газрын хэвлийг хамгаалах зэрэг санал өгч байлаа. Зарим нэг нь уг хуулийн төслийг хангалтгүй боловсруулжээ гэж үзэж, дахин хэлэлцүүлэх саналтай байлаа. Жич: Миний хувьд гэвэл, санал асуулгын хуудсыг нь бөглөж өгсөн, хэлэлцүүлгийн дараа Газрын тосны газрын залуу ажилтнуудтай тааралдаж, "Цаашид, Стратегийн газрын түүхий тосны улсын нөөцийг бий болгох, улсын нөөцийн түүхий тосыг яаж хадгалах судалгааны ажил хийгээрэй", "Зүүн бүст, Дорнодод газрын түүхий тос боловсруулах үйлдвэр байгуулаасай" хэмээн санал бодлоо хэлж, тэдэнд ажлын амжилт, бүтээлийн дээдийг хүссэн билээ.
    Энэ хэлэлцүүлэгтээ намайг оролцуулсан Монголын Байгаль хамгаалах  Иргэний хөдөлгөөнүүдийн эвслийн хамт олонд их баярлалаа. Та бүхэнд амжилт, бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. 




No comments: