Saturday, January 14, 2012

ТӨМРИЙН ХҮДЭР, БАЯЖМАЛЫН ГАДААД ХУДАЛДААНЫ МЭДЭЭ


А.Чулуунбат. ТӨМРИЙН ХҮДЭР, БАЯЖМАЛЫН ЭКСПОРТ, ИМПОРТЫН МЭДЭЭНЭЭС
Олон улсын худалдааны төв (ОУХТ)-д мэдээгээ өгсөн улс орнуудын (дэлхийн) статистикийн шууд ба шууд бус мэдээнээс үзвэл, төмрийн хүдэр, баяжмалын дэлхийн экспорт үнийн дүнгээрээ 2006-2010 оны хооронд дунджаар 33%-иар өсчээ.
Биет хэмжээний жилийн дундаж өөрчлөлтийн хувь хэмжээ Ө%)-г тооцоолохдоо дараах өгөгдлийг ашиглав. Үүнд t=1=2006 гэх мэт  t=5=2010 гэе. Түүний экспорт 2006 онд Э1=606,641,299.0 тонн,... 2010 онд Э5=912,840,235.0 тонн байв. Эндээс LnЭ1=Ln(606,641,299.0)=20.223,..., LnЭ5=20.632 гэвэл шулуун шугаман тэгшитгэл нь LnЭt=20.1+0.1*t болно. Ө%=[e0.1-1]*100=10.52%, өөрөөр хэлбэл, “Төмрийн хүдэр, баяжмалын дэлхийн экспортын биет хэмжээний жилийн дундаж өсөлт (Ө%) нь 2006-2010 оны хооронд 10.52%” байв.
Төмрийн хүдэр, баяжмалын дэлхийн экспортын биет хэмжээнд Монголын төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ 2006 онд 0.052%, 2010 онд 0.29%-ийг эзэлсэн аж. Дараах графикийг үзнэ үү


 ТӨМРИЙН ХҮДЭР, БАЯЖМАЛЫГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ИМПОРТЛОГЧ
ОУХТ-ийн статистикийн мэдээнээс үзвэл, экспортлогч орнуудаас БНХАУ худалдан авсан төмрийн хүдэр, баяжмал 2006 онд 303,012,593.0 байсан бол 2010 онд  595,044,666.0 тоннд хүрч,  өнгөрсөн таван жилд дунджаар 20%-иар өсчээ. Импортынх нь хэмжээ 2010 онд 75,985,788.0 мянган америк долларт хүрч, төмрийн хүдэр, баяжмалын дэлхийн импортын үнийн дүнгийн жар гаруй хувийг эзэлжээ.
БНХАУ-ын төмрийн хүдэр, баяжмалын импортын биет хэмжээнд эзэлж буй Монголын  төмрийн хүдрийн биет хэмжээ нь 2006 онд  0.105%, 2010 онд 0.447% (үнийн дүнгийн 0.3%), 2011 оны 5 дугаар сард 0.66%, 2011 оны 9 дүгээр сард 0.735%-д (үнийн дүнгийн 0.4%-д) хүрчээ.

Экспортлогч орнуудаас БНХАУ-д нийлүүлсэн нэг тонн төмрийн хүдэр, баяжмалын импортын статистикийн дундаж үнэ 2010 онд 128, энэ оны есдүгээр сард 174 америк доллар байв.
ОУХТ-ийн цахим мэдээний нэгдсэн санд буй БНХАУ-ын импортын үнийн мэдээг сонирхвол, Монголоос худалдан авсан нэг тонн төмрийн хүдрийн импортын статистикийн дундаж үнэ нь 2010 онд 84, энэ оны 5 дугаар сард 97 байснаа 9 дүгээр сард 102 америк доллар болжээ. Дараах графикийг үзнэ үү: 

Манай Үндэсний  статистикийн хороо, Гаалийн ерөнхий газрын статистикийн мэдээг үндэслэн тооцоолоход Монголын нэг тонн төмрийн хүдрийн экспортын гаалийн (хилийн, статистикийн) дундаж үнэ 2010 онд 71.2, энэ оны эхний арваннэгэн сард  73.6 америк долларт хүрсэн аж.  
2011 оны эхний арваннэгэн сард төмрийн хүдрийн экспортын хэмжээ нь биет байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 62.8%-иар нэмэгдэж 5085.6 мянган тонн болов. Энэ нь манай нийт экспортын үнийн дүнгийн 8.7%-тай тэнцүү байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2011 оны эхний арваннэгэн сард Монголын төмрийн хүдрийн экспортын хэмжээ 72.7%-иар өсч 374.5 сая америк долларт хүрсэн бөгөөд экспортыг 157.6 сая америк доллараар нэмэгдүүлэхэд үнийн өсөлтийн хүчин зүйлс 13.5%, биет хэмжээний өсөлтийн хүчин зүйлс 86.5%-иар тус тус эерэгээр нөлөөлжээ.
Манай улсын нутаг дэвсгэр дээр хайгуул, уул уурхайн чиглэлээр олон тооны аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, хязгаарлагдмал шавхагдах нөөцтэй төмрийн хүдрийг их хэмжээгээр олборлон гадаадад гаргаж байгаа билээ. Судалгаа, мониторинг  хийж, энэ үндсэн дээр төмрийн хүдэр, баяжмалын экспортын тоо хэмжээний квот / хязгаарыг болон экспортын татварын хэмжээг зохистой тогтоох зэрэг  асуудлууд байна.   

No comments: