Sunday, April 1, 2012

ГЭРТ МИНЬ 10, 20 ЛАН АЛТ БАЙГААД Ч ХЭРЭГГҮЙ. УС Л ХЭРЭГТЭЙ БАЙНА

2012.03.29.Эх сурвалж: Р.Оюунцэцэг.ЭЛСЭН ШАРГАЛ ГОВЬ НУТАГ ҮНСЭН СААРАЛ ТАЛ БОЛЖЭЭ http://www.mongolnews.mn/p/29571
“ГЭРТ МИНЬ 10, 20 ЛАН АЛТ БАЙГААД Ч ХЭРЭГГҮЙ. УС Л ХЭРЭГТЭЙ БАЙНА”
Манай орны хувьд байгаль орчны хамгийн их доройтолд орчихоод буй Ханбогд .....сумын Гавилууд багийн иргэн Ц.Цэцэгмаа сумын төвөөс урагш 50 км яваад өвөлждөг байж. Гэтэл “Транс” компани зам тавихдаа хүн, мал ундаалдаг байсан усыг нь хаажээ. Үүнээс болоод тэр хавьд нь хүн амьдрахаа больсон гэнэ. “Бидний гэрт 10, 20 лан алт байгаад ч хэрэг алга. Ус л бидэнд хэрэгтэй байна” хэмээн тэрбээр хэлсэн юм. Үнэхээр гадаргын ус гэх юмгүй, хуурай сайраа
даган амьдарч, худгаас усаа авдаг байсан малчдын амьдрал хүнд болжээ. 100 тэмээ услаад дундардаггүй байсан худгууд нь өнөөдөр 20 тэмээний ч цангаа гаргаж чадахааргүй болсонд нутгийнхан халаглан харамсаж байна. Оюутолгой компанийн ил уур хайн хаягдал хүдэр овоолох газарт Ундайн гол “тээглээд” байгаа тул голдирлыг нь өөрчлөх гэж буй явдал нутгийн иргэдийг ундууцуулжээ. Өмнөговь аймгийн нутагт 200 км үргэлжлэх Ундайн гол хэмээх хуурай сайрыг олон мянган хүн даган амьдарч, говь нутгийн 20 мянга гаруй мал амьтан тэндээс ундаалдаг аж. Хэрэв Ундуйн голын голдирлыг өөрчилбөл Галбын говь тэр чигтээ устаж, заган ой сүйдэж, улмаар хар сүүлт зээр, дэлхийн “Улаан ном”-д орсон хулан зэрэг амьтан уух усгүйгээс устах аюултай болох нь хэмээн Ханбогд сумынхан түгшиж байгаагаа сайдад дуулгасан юм. Энэ мэтчилэн Өмнөговийн иргэдийн амьдрал үнэхээр хүнд байгааг бид ч үзэв. Зогсоо зайгүй сүнгэнэх машинуудын тоосонд дарагдсан өвс ургамал идэж, Улаанбаатарынхаас дутахааргүй бохир агаараар амьсгалж буй малын уушги, дэлүү авах юмгүй болдог болж. Ийнхүү мал өвчилснөөс үс ноос нь ургахаа байж, үр төл нь хүртэл гажигтай төрөх болсон байна. Мал хүртэл ингэж өвчилж байхад хүний эд эрхтэн эрүүл байхгүй нь ойлгомжтой. Хавдрын өвчлөлөөрөө ч Өмнөговь бусад аймгаасаа тэргүүлэх болсон байна. Үнэхээр тоосгүй, цэвэр агаартай байх ч арга алга. “Энержи ресурс” компанийн тавьсан 200 гаруй км автозамыг эс тооцвол уул уурхайн бусад компаниудын 60-100 тоннын даацтай тэр том машинууд 20-25 салаа шороон зам үүсгэн 24 цагийн турш тасралтгүй, хоногт 400-500-гаараа хөлхөж байгаа хойно Галбын улаан говь гамшгийн саарал тал болохгүй гээд ч яах билээ" гэжээ.

No comments: