Tuesday, March 13, 2012

ОУХТ-ийн мэдээнээс: Битумжсан нүүрсний экспорт, импорт

Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн мэдээнээс (3):
·         Битумжсан (чулуун) нүүрсний дэлхийн экспортын жилийн дундаж өсөлт 2006-2010 оны хооронд биет хэмжээгээр 4%, үнийн дүнгээр 21%-тай байна. Тухайн нүүрсний дэлхийн экспортын 42.8 хувийг Авсрали, 13.3%-ийг Индонез, 10.4%-ийг АНУ, 9.2%-ийг ОХУ-ын нүүрсний экспорт тус тус  эзэлж байна (3)

·         “Битумжсан нүүрсний дэлхийн импортын хэмжээ 2010 онд 672,974,222.0 тонн буюу 83,004,123.0 мянган америк доллар болж, 2006-2010 оны хооронд жилд дунджаар  биет хэмжээ нь 3%-иар, үнийн дүн нь 17%-иар тус тус өссөн” ажээ. Импортынх нь 26.1 хувь Японд, 14.1 хувь БНХАУ-д, 13.8 хувь БНСУ-д тус тус ноогдож байна (3).

·         2010-2011 оны урьдчилсан гүйцэтгэлээс үзвэл, БНХАУ-ын битумжсан /чулуун/ нүүрсний импорт биет хэмжээ (Зураг:2)-гээр  98,387,909.0-өөс 98,887,518.0  тонн, үнийн дүнгээрээ 11,710,505.0-аас  13,066,933.0 мянган америк доллар болжээ. 2010-аас 2011 онд нийт импортынх нь дундаж үнэ 119-өөс 132, гэвч Монголоос хүлээн авсан чулуун нүүрсний “хятадын импортын дундаж үнэ” 61.1-ээс 79.18 америк доллар/тонн байв (3)


2011 оны урьдчилсан гүйцэтгэлээр БНХАУ-ын нүүрсний импортын биет хэрэгцээний (үнийн дүнгийн) 28.49% (35.0%)-ийг Австрали, 23.41% (19.7%)-ийг Индонез, түүнчлэн 20.32% (12.2%) -ийг Монгол улсаас тус тус хангаж байна.
·         Чулуун /битумжсан/ нүүрсний импортын зах зээлийн хүрээнд БНХАУ-ын
импортын дундаж үнийн мэдээг харьцуулан сонирхох ажааму (Зураг-3).

ОУХТ-ийн мэдээгээр, Япон улс импортолж авсан Монголын нүүрсний хэмжээ  2008 онд 7902 мянган, 2010 онд 13719 мянган, 2011 оны 4 дүгээр улиралд 7 мянган Америк долларт  хүрчээ.

No comments: