Tuesday, February 7, 2017

БНХАУ-ын импортлосон чулуун нүүрсний хэмжээ

Эх үүсвэр: Олон улсын худалдааны төвийн э-мэдээний нэгдсэн санд одоогоор бэлэн байгаа өгөгдөлийг ашиглан, БНХАУ-ын битумжсэн нүүрсний импортын биет үзүүлэлтээс 2017.02.07-нд түүвэрлэн дараах график-мэдээг гаргалаа. 2016 оны мэдээ нь нэгтгэгдээгүй ажээ. 2015 онд БНХАУ-ын уг нүүрс (270112 Bituminous coal, whether or not pulverised, non-agglomerated)-ний захад манай битумжсэн нүүрс үнийн дүнгээрээ 6.5%, биет хэмжээгээр 11.4%-ийг эзэлжээ. 
-оОо-
Эх үүсвэр:ДХБ/Олон улсын худалдааны төвийн э-мэдээг 2012.3.25-нд татан авлаа. Энэ нь:
ДХБ/ОУХТ-ийн мэдээнээс БТКУС:270112-ыг үзвэл, 2010-аас 2011 онд БНХАУ-ын битумжсан /чулуун/ нүүрсний импорт биет хэмжээгээр 98,387,909.0-өөс 98,887,518.0 тонн, үнийн дүнгээрээ 11,710,505.0-аас 13,066,933.0 мянган америк доллар болжээ. Үүнээс:
2011 онд экспортлогч улсаас БНХАУ хүлээн авсан чулуун нүүрсний биет хэмжээг  харьцуулан үзнэ үү (Зураг-2). 
Тухайлбал, экспортлогч Монголоос БНХАУ 20,089,601.0 тонн нүүрс импортолж бүртгэжээ (Зураг-2).
2010-аас 2011 онд нийт импортынх нь дундаж үнэ 119-өөс 132, үүнд Монголоос худалдан авсан чулуун нүүрсний “Хятадын импортын дундаж үнэ” нэг тонн нь 61.1-ээс 79.18 америк доллар гэж БНХАУ-ын статистикийн мэдээний санд оруулжээ (3). 
Гэтэл манай Гаалийн ерөнхий газрын эцсийн гүйцэтгэлээс үзвэл, 2011 онд БНХАУ руу 21,001,255.9 тонн буюу 2,246,035.4 мянган америк долларын чулуун нүүрс гаргасан, үүний манай экспортын гаалийн (хилийн) жилийн дундаж үнэ тонн тутамдаа 106.95 америк долларт хүрсэн аж. 
Дээр дурьдсан хоёр байгууллагын мэдээгээр тооцоолоход, 2011 онд БНХАУ руу гаргасан манай нэг тонн чулуун нүүрсний экспортын гаалийн дундаж үнэ (106.95) нь БНХАУ хүлээн авч бүртгэсэн Монголын чулуун нүүрсний "Хятадын импортын дундаж үнээс" 27.77=(106.95-79.18) америк доллараар илүү байх юм. Үүнийг хэн тайлбарлах вэ? 
ДХБ/ОУХТ-ийн 2011 оны урьдчилсан гүйцэтгэлээр, БНХАУ-ын чулуун нүүрсний импортын биет хэрэгцээний (үнийн дүнгийн) 28.49% (35.0%)-ийг Австрали, 23.41% (19.7%)-ийг Индонез, түүнчлэн 20.2% (12.1%) -ийг Монгол улсаас тус тус хангаж байна.
Чулуун /битумжсан/ нүүрсний импортын зах зээлийн хүрээнд БНХАУ-ын импортын сарын дундаж үнийн мэдээг (Зураг-3) үзнэ үү. 

-Ер нь нүүрсний үнийн зөрүү, нүүрсний экспортын үр дүнд  улс, орон нутгийн төсөвт оруулсан орлого болоод компанийн орлого, зардал, тээврийн зардал, ашиг зэрэг үзүүлэлтүүдийн нарийвчилсан мэдээ, судалгааг манай холбогдох яамд, агентлаг, компани тус тус гаргана. Энэ талаарх мэдээг хүмүүс сонирхож байгаа боловч, иргэн би тоо баримтыг нь олж цуглуулж, боловсруулж, нэгтгэн дүгнэж чадахгүй байгаа билээ.
-ГЕГазраас сар, жил тутам гаргаж цаасаар түгээдэг "Гадаад худалдааны барааны статистик мэдээлэл" номыг Э-НОМ болгоод PDF файлаар нь Вэб сайтдаа байршуулбал, цаас хэмнэх; уг цаасан номыг олж авч чадахгүй байгаа хүмүүст хурдтай хүртээмжтэй түгээх; мэдээлэл-хэрэглэгчдийн цагийг хэмнэх болов уу. ГЕГазрын Вэб сайтад байршдаг сар, жилийн статистик Э-Мэдээлэлд "Excel" хүснэгт тооцоо, график байгаа нь давуу талтай. Гэвч зарим хэрэглэгчийн хүссэн мэдээлэл, БТКУС-ийн бараа бүрийн экспорт, импортын мэдээ байхгүй байх юм


No comments: