Saturday, March 4, 2017

Нүүрсний экспортын биет хэмжээ (тонн)

2017 оны эхний 1 сард 166,423.4 мянган америк долларын үнэ бүхий 2,452,604.2 тонн битумжсан нүүрс, тэрчлэн 139,101.7 тонн бусад нүүрс экспортлов. Эх үүсвэр: Гаалийн ерөнхий газар. Барааны экспорт, импортын статистикийн мэдээлэл 2017/1.
-oOo-
2017 оны эхнээс нэгдүгээр сарын 15-н хүртэлх хугацаанд манай улсаас 
99,637,348.2 америк долларын үнэ бүхий 1,635,671.6 тонн нүүрс экспортод гаргажээ.
М
анай нэг тонн нүүрсний экспортын гаалийн /хилийн/ дундаж үнэ нь 60.9 америк доллартай тэнцсэн аж. (᠄ http://www.1212.mn.-эх үүсвэрийг ашиглав.
-оОо-
2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр, Монгол улсаас экспортод гаргасан нүүрсний хэмжээ 971,698.7 мянган америк доллар буюу 25,712.6 мянган тонн болов. Эх сурвалж: http://www.1212.mn.

-оОо-2016 оны эхнээс хоёрдугаар сарын 15-н хүртэлх хугацаанд манай нүүрсний экспортын гаалийн /хилийн/ дундаж үнэ нь тонн тутамдаа 30.1 америк доллартай тэнцэж, өмнөх оны мөн үеийнхээс 21%-иар буурчээ.
-оОо-

Олон улсын худалдааны төв (ITC)-ийн нэгдсэн мэдээний сангийн эх үүсвэрээс тоо мэдээг түүвэрлэв. Тухайлбал, биет хэмжээгээр тооцоолоход, 
Дэлхийн нүүрсний экспортын захад Монголын нүүрсний экспортын эзлэх хувийн жин нь 2011-2014 онуудад бага багаар буурах хандлагатай байв. Тухайлбал, 2011 онд 1.8 хувь, 2012 онд 1.64 хувь, 2013 онд 1.36 хувь байсан бол 2014 онд 1.47 хувь болжээ.
Нүүрсний экспортын 2011-2015 онуудын мэдээ графикийг үзнэ үү:



No comments: