Sunday, July 15, 2012

2012.07.12. Өмнөх "Шагайн харвааны наадам"-аас хамгийн олон буюу 42 баг оролцов. Үүнээс хагас шигшээд 18 баг шалгарчээ. Шигшээд тунаж үлдсэн 6 багаас:
Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын Хувьсгалын 91 жилийн Үндэсний их баяр наадмын шагайн харваанд Өмнөговь аймгийн Оюутолгой ХХК-ийн Монгол Улсын мэргэн М.Доржсүрэн ахлагчтай баг тэргүүлжээ.
Хоёрдугаар байрт Улаанбаатар хотын "Гарьд тур" ХХК-ийн Монгол Улсын мэргэн А.Шижирболд ахлачтай баг, гуравдугаар байрт "Ю Эм Би Интернэшнл" ХХК-ийн Монгол Улсын дэд мэргэн Х.Батбаатар ахлагчтай баг тус тус шалгарсан аж. 
Дөрөв, тав, зургадугаар байрт Орхон аймгийн "Хангарьд" спорт клубын Ө.Тогоо ахлагчтай баг, АПУ компанийн Улсын дэд мэргэн С.Ямааранз ахлагчтай баг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын "Овоогийн говь" ХХК-ийн аймгийн гарамгай мэргэн С.Бат-Эрдэнэ ахлагчтай баг тус тус шалгарч наадамчин олноо баясгалаа.

Үндэсний их баяр наадам-2012.07.11-ний өдөр




Шагайн харваа эхлэхийн өмнө  2012 07 11
Есөн хөлт цагаан туг. 2012.07.11.































 2010.07.11-нд:
http://youtu.be/k-hpLL6W4v8

No comments: