Monday, September 17, 2012

Бараа эргэлт, экспорт, импортын жилийн өсөлт, сарын өсөлт


Энэ оны эхний найман сарын байдлаар:
анай гадаад худалдааны нийт бараа эргэлт 7531.1, үүнээс экспорт 2871.6, импорт 4659.5 сая америк долларт хүрчээ. 
-Манай гадаад худалдааны тэнцэл 1788.0 сая америк долларын сөрөг дүнтэй  гарч, өмнөх оны мөн үеийнхээс 444.5 сая америк доллараар буюу 33.1%-иар өссөн аж.
-оОо-

Манай экспорт, импортын жилийн өсөлт/өөрчлөлт
Үндэсний статистикийн хороо, Гаалын ерөнхий газрын статистик мэдээллийг ашиглан, Олон улсын худалдааны төв (WTO/ITC)-ийн аргачлалын дагуу тооцоолоход манай экспортын жилийн өсөлт нь 2007-2011 оны хооронд 21.4 хувьд хүрэв.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2012 оны эхний найман сард экспортын өсөлтөөс импортын өсөлт 10 гаруй нэгжээр илүү байв. Дараах хүснэгтээс нийт бараа эргэлт, экспорт, импортын жилийн өсөлтийн өөрчлөлтийг үзнэ үү: 

Манай экспортын сарын өсөлт/өөрчлөлт
Өмнөх сартай нь харьцуулахад 2012 оны 7 дугаар сард экспорт 48.6%-иар огцом буурчээ. Тухайлбал, эерэг цэгээс доош нугарч хасах цэг рүү огцом шилжсэн дохио  өгсөн бол 8 дугаар сард өмнөх сарынхаас 17%-иар дээшлэв (Зураг 1а).

-oOo-

No comments: