Thursday, September 13, 2012

Нийт экспортод эзлэх байр суурийн өөрчлөлт


2001-2007 он хүртэлх хугацаанд нийт экспортын дүнд зэсийн баяжмалын экспорт 25-аас 42 хувийг эзлэн тэргүүлж байсан бол 2010 онд 26 хувийг буюу  хоёрдугаар байр суурийг эзлэх болсон. Нийт экспортын дүнд чулуун нүүрсний экспортын эзлэх үзүүлэлт нь 2008 онд 7% байснаа огцом нэмэгдэж 2010 онд 30%, 2011 онд 47%-д хүрчээ. Энэ нь эхний байрыг эзэлсэн гэсэн үг (Зураг 1б)
Энэ оны эхний 8 сарын байдлаар манай нийт экспортын үнийн дүнд чулуун нүүрс 43.42 хувь, зэсийн баяжмал 19.4 хувь, төмрийн хүдэр 12.4 хувь, боловсруулаагүй газрын тос 7.2 хувь, цайрын хүдэр, баяжмал 2.54 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.3 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 1.12 хувь, молибдений хүдэр ба баяжмал 0.92 хувь, үлдсэн 10.7 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн тус тус эзэлж байна. Үүний дотор нийт экспортын үнийн дүнгийн 75 гаруй хувийг  чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспорт эзэлж байна. Эзлэх хувь хэмжээ, байр суурийн өөрчлөлт (Зураг-1б) –ийг нь үзнэ үү

 -oOo-                                                                           

No comments: