Sunday, February 10, 2019

Төмрийн хүдэр, баяжмал: БНХАУ-ын импорт ба Монголын экспорт

Монгол Улсаас экспортолсон төмрийн хүдэр 2016 онд 6,084.8 мянган тоннд, 249,890.5 мянган америк долларт, 2017 онд 6,257.8 мянган тоннд, 313,354.5 мянган америк долларт, 2018 онд 7,449.0 мянган тоннд, 342,181.2 мянган америк долларт тус тус хүрчээ. Өмнөх онтой харьцуулахад 2018 онд биет хэмжээгээр 19.0%, үнийн дүнгээр 9.2% өссөн ажээ. 
Урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсаас экспортолсон төмрийн хүдэр 2018 онд БНХАУ-ын төмрийн хүдэр, баяжмалын импортын захад биет хэмжээгээрээ 0.7 хувийг эзэлжээ. Бодол: Дотоодын болон гадаадын /Япон, Герман, АНУ, ОХУ зэрэг/ хөрөнгө оруулалттай хамтарсан үйлдвэрүүд, үндэсний дагнасан, төрөлжсөн үйлдвэрүүд, эрдэм шинжилгээ-туршилтын лобараториуд хэрэгтэй байна:
Кокс гаргаж, Төмрийн хүдрийн биетийг хайлуулж, аандаа Төмрийн цэвэр нунтаг гаргаж олон хэмжээст модуль эд анги, сэлбэг хэрэгсэл шахаж хэвлэх, Зэвэрдэггүй зузаан, нэн нимгэн хуудсан /гөлмөн/ төмөр үйлдвэрлэх, Багажны зориулалттай чанаржуулсан ган гаргаж гадаад, дотоодын захад нийлүүлэхийн төлөө!


 -оОо-
2017 оны эхний 1 сарын байдлаар 
төмрийн хүдрийн экспорт 259,776.6 тонн буюу 15.2 орчим сая америк доллар болов. Эх үүсвэр: Монгол улсын Гаалийн ерөнхий газар. Барааны экспорт импортын статистикийн мэдээлэл 2017/1. 
-оОо-
Эшлэл: "
2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр, төмрийн хүдрийн экспорт  6.1 сая тонн буюу 249.9 сая америк долларт хүрэв. 2015 онтой харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 1.0 сая тонноор, үнийн дүн нь 22.7 сая америк доллараар тус тус өсчээ" гэжээ. Эх сурвалж:http://www.customs.gov.mn/
-oOo-

Олон улсын худалдааны төв (ITC)-ийн нэгдсэн өгөгдлийн сангийн тоон мэдээнээс үзвэл: 2015 оны байдлаар БНХАУ-ын төмрийн хүдэр, баяжмалын импортын захад Монгол улсаас хүлээн авсан төмрийн хүдэр биет хэмжээгээрээ 0.62%-ийг, харин үнийн дүнгээр 0.4%-ийг тус тус эзэлжээ. Монгол улсаас БНХАУ 2015 онд 5,875,639 тонн төмрийн хүдэр хүлээн авчээ. Үүний нэг тоннынх нь хятадын импортын дундаж үнэ 2015 онд 44 америк долларт хүрч 2011 оныхоос 2.3 дахин унасан, 2014 оныхоос 54.5 хувиар буурсан ажээ. 
-оОо-
Монгол улсаас 2016 оны эхнээс хоёрдугаар сарын 15-н хүртэлх хугацаанд экспортод гаргасан төмрийн хүдрийн хэмжээ 14,679.3 мянган америк доллар буюу 526.8 мянган тонн болов. Эх сурвалж: http://www.1212.mn.
2016 оны эхнээс хоёрдугаар сарын 15-н хүртэлх хугацаанд, манай төмрийн хүдрийн экспортын гаалийн /хилийн/ дундаж үнэ нь өмнөх оны мөн үеийнхээс буурчээ.
-oOo-
Монгол улсаас БНХАУ-д 1997-2015 онд болон 2016 оны 1-р сард нийлүүлсэн төмрийн хүдрийн экспортын биет үзүүлэлтийн зарим мэдээ-графикийг сонирхоно уу:

-oOo-
Олон улсын худалдааны төв (ITC)-ийн нэгдсэн мэдээний сангийн тоон мэдээнээс үзвэл, 2014 оны байдлаар БНХАУ-ын төмрийн хүдэр, баяжмалын импортын захад Монгол улсаас хүлээн авсан төмрийн хүдэр биет хэмжээгээрээ 0.74%-ийг, үнийн дүнгээр 0.5%-ийг тус тус эзэлж байна. 

-оОо-
Төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ, 1996-2012 он, 2013 оны эхний 6 сарын байдлаар:

-оОо-

2012 онд Монголоос БНХАУ 6,329,597 тонн төмрийн хүдэр хүлээн авсан бөгөөд түүний нэг тоннынх нь импортын дундаж үнэ 97 америк долларт хүрч байжээ. 
-oOo-
Барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем (БТКУС)-ийн 260111 кодтой төмрийн хүдэр, баяжмалын хятадын импортын өсөлт нь 2007-2011 оны хооронд үнийн дүнгээр 32%, биет хэмжээгээр 17%-ийн эерэг өөрчлөлттэй байв. 2011 оны байдлаар төмрийн хүдэр, баяжмалын дэлхийн импортын үнийн дүнгийн 66.4%-ыг эзэлжээ. 2012 оны эхний долоон сард БНХАУ-ын төмрийн хүдэр, баяжмалын импорт 403,820,544.0 тоннд (Зураг 1) хүрчээ.
2012 оны эхний 7 сард Монголын төмрийн хүдэр экспортын хэмжээ 3,651.8 мянган тоннд буюу 290,888.6 мянган америк долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 29.98%, биет хэмжээгээр 19.11%-иар өсчээ. Үүнээс Хятадын тал 3231.0  мянган тонныг хүлээн авсан нь төмрийн хүдэр, баяжмалын хятадын импортын 0.8 хувьтай тэнцэж байна.
Олон улсын худалдааны төв (ITC)-ийн мэдээнээс үзвэл, төмрийн хүдэр, баяжмалын хятадын импортын үнийн дүнд манай эзлэх хувь хэмжээ нь 2007 онд 0.1%,  2011 онд 0.5%, 2012 онд 0.7%-д хүрсэн аж. 2007-2011 онуудад биет хэмжээгээр 0.06 хувиас 0.85 хувьд хүртэл нэмэгдэж байв (Зураг 1)

Гаалийн ерөнхий газрын мэдээгээр, манай төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ 2011 онд 5,802,023.2 тонн болж, 2008 оныхоос ойролцоогоор 6  дахин, 2009 оныхоос 3.6 дахин нэмэгджээ. 2012 оны эхний найман сарын байдлаар 4,308,900.0 тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 14.9%-иар өслөө.

Олон улсын худалдааны төвийн мэдээг ашиглан тооцоолж үзвэл, үнийн дүнгээр өмнөх сартай нь харьцуулахад төмрийн хүдэр, баяжмалын хятадын импорт 2012 оны 6 дугаар сард 8.4 хувиар, 7 дугаар сард 0.16 хувиар тус тус буурч байсан бол харин манай төмрийн хүдрийн экспорт 2012 оны 7 дугаар сард 18.2%-иар нэмэгдсэн.  
Гэвч Монголоос БНХАУ худалдан авсан нэг тонн төмрийн хүдрийн импортын 2012 оны 7 дугаар сарын дундаж үнэ 80 америк доллар (Зураг 2) болж, өмнөх сарын дунджаасаа 20%-иар буурчээ.

Санал бодол 2011 онд:
Манай улс гадаадаас ган бөмбөлөг, цувимал, арматурын төмөр, хийц, багаж хэрэгслийг импортоор авч байна. Иймд ...хүдэр, баяжмалын экспортын зорилтот татварыг бий болгож орлогоор нь сан байгуулж, богино-дунд-урт хугацаанд үйлдвэр-технологийн паркийн зураг төсөл боловсруулан хэрэгжүүлж, мэргэжилтэй ажилтан бэлтгэж, “үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн”, багажны ган, хуудас, цувимал, хоолой, модуль эд ангийг дотооддоо үйлдвэрлэн гаргах, мөн хөдөлгүүр, машин, тоног төхөөрөмж угсрах давуу тал, боломж байна. 
Иймд төмрийн хүдэр, баяжмалын экспортын биет хэмжээнд хязгаар /квот/ тогтоох, цаашид дотооддоо эрэлт хэрэгцээтэй байх болно.

1 comment:

Anonymous said...

hi bnau ? goy medeele bna . byarlalaaa.
tanias neg yum guih gesiin bi tumriin talaa sudalg bgyuml da
#bayjuulaltiin# talaar. ta nadad bayjmaliin zerges hamaarch yaj vne togtoodgiin bol heleede uguuch