Wednesday, October 5, 2016

Шивээ овоо ХК-ийн хувьцааны түүхэн үнэ

Монголын хөрөнгийн биржийн мэдээнээс үзвэл,
"Шивээ овоо" ХК-ийн нэг ширхэг хувьцааны хаалтын үнэ 2016.09.29д 2630 төгрөгт хүрч, 2016.09.21ий өдрийн арилжааныхаас 461 төгрөгөөр буурчээ. Нийт 3 ширхэг хувьцааг арилжсан аж.
Зах зээлийн үнэлгээ нь
35,292,235,630.0.
Авах нь:10 ширхэг х 2651 төгрөг. 
Зарах нь 500 ширхэг х 3050 төгрөг гэжээ.  
-oOo-

2016.04.07ы өдөр "Шивээ овоо" ХК-ийн нэгж хувьцааны хаалтын үнэ 2310 төгрөгт хүрч, өмнөх өдрийн арилжааныхаас 60 төгрөгөөр нэмэгдсэн ажээ. Нийт 8 ширхэг хувьцаа арилжигдсан аж.
Авах нь: 47 ширхэг х 2310 төгрөг гэжээ
Зарах нь 20 ширхэг х 2500 төгрөг гэжээ.
-оОо-
2016.03.11-ний арилжааны өдөр, "Шивээ овоо" ХК-ийн нэгж хувьцааны хаалтын үнэ 2921 төгрөгт хүрч, өмнөх өдрийнхөөс 1.04%-иар (буюу
30 төгрөгөөр) өсчээ. Нийт 14 ширхэг хувьцаа арилжигдсан аж.
2015.12.03-ны өдөр "Шивээ овоо" ХК-ийн 83 ширхэг хувьцаа арилжигдаж, нэгж хувьцааных нь хаалтын үнэ 3900 төгрөгтэй тэнцэж, өмнөх арилжааны өдрийнхээс 100 төгрөгөөр нэмэгдсэн ажээ.
-оОо-


2014.05.23-ны өдөр "Шивээ овоо" ХК-ийн 30 ширхэг хувьцаа арилжигдаж, нэгж хувьцааных нь хаалтын үнэ 5500 төгрөгтэй тэнцэж, өмнөх арилжааны өдрийнхээс 245 төгрөгөөр нэмэгдсэн ажээ.
-оОо-
2014.02.21.Ишлэл: "Шивээ-Овоод шинэ технологи нэвтрүүлэх боломжийг судлах гурван талт гэрээний хүрээнд Витрген группийн “SM-2200” маркийн нүүрс ангилан олборлох комбайныг тус уурхайн ашиглалтын зардал хамгийн өндөртэй хэсэгт ажиллуулахаар болжээ" 
Эх сурвалж 2014-02-21. http://www.medee.mn/main.php?eid=43903
-oOo-2014.1.20-ны өдрийн арилжаа эхлэхийн өмнө: АВАХ захиалга нь 2 ширхэг х 6635 төгрөг 
ЗАРАХ нь 349 ширхэг х 7200 төгрөг байв. 
-оОо-
2014.02.21.Ишлэл: "Шивээ-Овоод шинэ технологи нэвтрүүлэх боломжийг судлах гурван талт гэрээний хүрээнд Витрген группийн “SM-2200” маркийн нүүрс ангилан олборлох комбайныг тус уурхайн ашиглалтын зардал хамгийн өндөртэй хэсэгт ажиллуулахаар болжээ" Эх сурвалж 2014-02-21. http://www.medee.mn/main.php?eid=43903

-оОо-
2014.01.17-ны өдөр "Шивээ овоо" ХК-ийн 71 ширхэг хувьцаа арилжигдаж, нэгж хувьцааных нь хаалтын үнэ 7100 төгрөгтэй тэнцэж, өмнөх арилжааны өдрийнхээс 1.39% буюу 100 төгрөгөөр буурсан аж.   
-оОо-
2013.12.02-ны өдөр "Шивээ овоо" ХК-ийн 30 ширхэг хувьцаа арилжигдаж, нэгж хувьцааных нь хаалтын үнэ 8000 төгрөгтэй тэнцэж, өмнөх арилжааны өдрийнхээс 6.67% буюу 500 төгрөгөөр нэмэгдсэн аж. "Зураг-SHV"

-оОо- 

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Шивээ-Овоо” ХК, “Багануур” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ” компанид 2013.11.05-нд шилжүүлжээ.
Энэ оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайландаа алдагдалтай ажилласан хэмээн мэдэгджээ. 


-оОо-
2013.10.24-ний өдөр "Шивээ овоо" ХК-ийн 102 ширхэг хувьцаа арилжигдаж, нэгж хувьцааных нь хаалтын үнэ 7000 төгрөгтэй тэнцэж, өмнөх арилжааны өдрийнхээс 6.95%-иар буюу 455 төгрөгөөр нэмэгдсэн аж. "Зураг-SHV"
-оОо-
2013.1.16-ны өдөр "Шивээ овоо" ХК-ийн 4 ширхэг хувьцаа арилжигдаж, нэгж хувьцааных нь хаалтын үнэ 8600 төгрөгтэй тэнцэж, өмнөхөөс 2.11% буюу 185 төгрөгөөр буурчээ.
-оОо-
2012.11.15-ны өдөр "Шивээ овоо" ХК-ийн 900 ширхэг хувьцаа арилжигдаж, нэгж хувьцааных нь хаалтын үнэ 8100 төгрөгт хүрч, өмнөхөөс өөрчлөгдөөгүй аж.
-оОо- 2012.10.08-ны өдөр "Шивээ овоо" ХК-ийн 7 ширхэг хувьцаа арилжигдаж, нэгж хувьцааных нь хаалтын үнэ 9500 төгрөгт хүрч, өмнөхөөс 5%-иар буурчээ. Энэ хаалтын үнэ нь 5 өдрийн экспоненциал нүүдлийн дунджаас 413 төгрөгөөр доогуур байв. Эх сурвалж: "Н.Алтанхуягийн мэдэгдэл, “Шинэ шивээ”-гээс орд газраа авч чадах уу" гэж Т. АМУР. 2012-09-05-нд бичжээ.





http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1210270
    -оОо-
2012.8.28-ны өдөр "Шивээ овоо" ХК-ийн 128 ширхэг хувьцаа арилжигдаж, нэгж хувьцааных нь хаалтын үнэ 8340 төгрөг болж, өмнөх арилжааныхаас 7.33%-иар буурч байлаа. Энэ хаалтын үнийн төвшин нь 26 өдрийн экспоненциал нүүдлийн дунджаас 640 төгрөгөөр доогуур байв.
-oOo- 
2012.06.18-нд "Шивээ овоо" ХК-ийн 946240 ширхэг буюу хамгийн олон хувьцаа арилжигджээ. Нэгж хувьцааных нь хаалтын үнэ 7400 төгрөг болж, өмнөх арилжааныхаас 200 төгрөгөөр буюу 2.78%-иар нэмэгджээ.
-oOo-
2012.01.02-ноос 2012.05.03-ны өдрийн хооронд 76 удаагийн арилжаагаар нийт 194,944 ширхэг хувьцааг нь борлуулжээ. 2012.05.03-ны өдрийн хаалтын үнэ нь сүүлийн 26 арилжааны экспоненциал дунджаас 1433.96 төгрөгөөр доошилжээ. Тухайлбал, 2012.05.03-нд нэгж хувьцааны  сүүлийн 26 удаагийн арилжааны экспоненциал нүүдлийн дундаж үнэ нь 9433.96 төгрөг байв.
-оОо-
2012.04.18-нд Нэгж хувьцааных нь хаалтын үнэ 8,100 төгрөгт хүрч, өмнөхөөс 4.71%-иар буурчээ.
-оОо- 

2012.04.17-нд Нэгж хувьцааных нь хаалтын үнэ 8,500 төгрөгт хүрч, өмнөхөөс 10.53%-иар буурчээ.
-оОо- 
2012.03.06-нд Нэгж хувьцааных нь хаалтын үнэ 13800 төгрөгт хүрч, өмнөхөөс 4.17%-иар буурсан аж.
-оОо-
2012.01.02-ноос 2012.01.19-ний хооронд 13 удаагийн арилжаагаар нийт 187878 ширхэг  хувьцаа арилжсан аж. 2012.01.19-нд "Шивээ овоо" ХК-ийн 186035 ширхэг буюу ХАМГИЙН ОЛОН ХУВЬЦАА арилжигдсан бөгөөд  нэгж хувьцааных нь хаалтын үнэ 14000 төгрөгт хүрч  өмнөхөөс 3.45%-иар буурч байлаа. Нэгж хувьцааны  2012.1.19-нийг дуусталх 26 удаагийн арилжааны экспоненциал нүүдлийн дундаж үнэ нь 15243.27 төгрөг байв.

-оОо-
"А" самбарын мэдээг үзвэл, Шинэ оны эхний арилжааны өдөр буюу 2012.01.02-нд "Шивээ овоо" ХК-ийн хувьцааны хаалтын үнэ 15250 төгрөг болсон бөгөөд зөвхөн нэг (1) ширхэгийг арилжсан аж. Худалдагч буюу хувьцаа эзэмшигч нь нийт 20 ширхэг хувьцааг нэгбүрийг нь15700 төгрөгөөр зарах захиалга өгчээ. Гэвч худалдан авагчийн авах үнэ 15000 төгрөг/ширхэг байв. Зарах, авах хувьцааны тоо  тэнцүү, 20 ширхэг байв.

                                                                                 -оОо-
“Шивээ овоо” ХК-ийн нийт гаргасан хувьцаа харьцангуй цөөн тоотой  (13419101, үүнээс Төрийн мэдэлд 12077191 ширхэг).
Монголын хөрөнгийн биржийн мэдээнээс “Шивээ овоо” ХК-ийн мэдээг сонгон түүвэрлэж үзвэл: 2010.01.04-нээс 2011.12.30-ны хооронд 374 удаагийн арилжааны өссөн дүнгээр 407598 ширхэг хувьцааг нь арилжсан аж. 2011.12.30-нд нэгж хувьцааны хаалтын үнэ 15300 төгрөгт хүрч, 120 ширхэг хувьцаа арилжсан ажээ. Нүүдлийн (moving & roling гулсах) дунджийг 2011.12.30-ны байдлаар тооцоолж үзье: Арилжаа хийсэн сүүлийн 5 өдрийн нүүдлийн экспоненциал дундаж (5EMA) нь 14,661.98 төгрөг/ширхэг, 12 өдрийн нүүдлийн экспоненциал дундаж (12EMA) нь 14,566.98 төгрөг/ширхэг, 12 өдрийн нүүдлийн энгийн дундаж (12SMA) нь 13876.75   төгрөг/ширхэг болов. 
 2011.12.28-ны байдлаар:
#1 low pivot = [Pivot Point – (High – Pivot Point)] = 15,034.0 

Нэг ширхэг хувьцааны хаалтын үнэ өмнөх арилжааны өдрийнхөөс:

-2011.12.16-нд  7.14%-иар буурч 13001 төгрөг болж, 20 ширхэг хувьцаа арилжжээ.
-2011.12.08-нд  6.25%-иар буурч 15000 төгрөг болж, 10 ширхэг хувьцаа арилжжээ.
-2011.12.05-нд   3.02%-иар буурч 16001 төгрөг болж, 1 /нэг/ ширхэг хувьцаа арилжжээ.
-2011.11.24-нд   5.28%-иар буурч 18000 төгрөг болж, 651 ширхэг хувьцаа арилжжээ.  

-2011.10.06-нд   9.65%-иар буурч 18703 төгрөг болж, 10 ширхэг хувьцаа арилжсан аж. -2011.10.05-нд   5.91%-иар буурч 20700 төгрөгт хүрэв.  
2011.09.29-нд 13.71%-иар огцом буурч 22003 төгрөг болж, 54 ширхэг хувьцаа арилжсан аж.  
Энэ хугацаанд, тухайн хувьцааны үнэ, түүний өсөлт, бууралтын байдлыг ажиглахад дараах дүр зураг харагдаж байна (Зураг-1):
Өсөлтийнх нь үе (Зураг-1). 2011.01.19-нд “Шивээ овоо” ХК-ийн 130141 ширхэг буюу хамгийн олон хувьцаа арилжигдаж, нэг ширхэг хувьцааных нь хаалтын үнэ 15500 төгрөгт хүрчээ. 2011.01.19-ний өдрийн байдлаар, үнийн өсөлтийнх нь доод төвшинг (цэгийг) тооцоолж үзвэл, 26 өдрийн энгийн нүүдлийн /гулсах/ дундаж (simple moving /rolling/ average)-аар 13474.3 төг., 12 өдрийнх нь 13691.7 төг., 9 өдрийнх нь 14000 төгрөг байлаа. Түүнчлэн үнэ нь өссөн “эхний төвшин (цэг)” ба “удаах төвшин”-г экспоненциал нүүдлийн дундаж (EMA)-аар тооцоолдог. 2011.01.24-нээс 2011.02.23-ны хооронд хаалтын үнэ 15500-аас 54222 төгрөгт хүрч, өдөр тутам дунджаар 8.2%-иар өсч байжээ. 2011.02.22-ноос 2011.02.24-нийг хүртэлх гурван өдрийн дотор 375=(5+237+133) ширхэг хувьцаа арилжигдсан бөгөөд хаалтын үнэ нь өмнөх өдрийнхөөс 15%-иар тус тус өсч байв. Тухайлбал, 2011.02.24-нд нэг ширхэг хувьцааны нээлтийн болон дээд үнэ нь 62355 төгрөгт, хаалтын үнэ нь 62200 төгрөгт хүрсэн боловч 133 ширхэг хувьцаа арилжсан ажээ.  
Бууралтынх нь үе хугацаа, хандлагыг ажиглая (Зураг-1). 2011.02.25-наас 2011.05.10-ны өдрийг дуусталх хугацаанд, нийт 49 удаа худалдаа хийж “Шивээ овоо” ХК-ийн 14915 ширхэг хувьцааг арилжсан аж. Энэ хугацаанд арилжигдсан хувьцааны тоо ширхэг нь буурч байсны зэрэгцээ хаалтын үнэ нь 60000–аас 20800 төгрөг хүртэл [2.9=(60000:20800) дахин] унажээ. Гэвч 2011.05.10-наас 2011.05.18-нд хаалтын үнэ өсөв. Жишээлбэл, 2011.5.16-нд арванхоёр хоногийн экспоненциал нүүдлийн дундаж ба хаалтын үнийн муруй шугамууд огтолцлоо. Ийнхүү хаалтын үнийн шугамын тухайн цэг (24000 төгрөг) нь нүүдлийн дунджийн шугамын тухайн цэг (22569.74)-ээс дээш төвшинд гарлаа.  Гэтэл 2011.05.30-нд дээд үнэ 18000, хаалтын үнэ 16300 төгрөгт хүрч, өмнөх арилжааныхаас 9.44%-иар буурсан. Гэх мэт цааш нь тасралтгүй ажиглах хэрэгтэй.
Дараах хийсвэр жишээг үзье:
-Тухайн хувьцааны үнэ богино хугацаанд огцом өсөх үед түүнийг худалдан авбал дараа нь зарим эрсдэл тохиолддог. “Шинжилгээ, судалгаа хийхгүйгээр, 2011.02.24-нд нэг ширхэг нь 62300 төгрөгийн үнэтэй хувьцааг авах захиалга өгөөд, 3%-ийн шимтгэл төлж 64169 төгрөгөөр худалдан авчээ. Гэтэл 24 цагийн дараа (2011.02.25-нд) дээд үнэ нь 62355 төгрөг/ширхэг, “70 гаруй хоногийн дараа (2011.05.06-нд) 22000 төгрөг/ширхэг болов. Энэ тохиолдолд 56.7=[(64169)-(62355+62355*3%)] ба 41509=[(64169)-(22660)] төгрөгийн алдагдалтай гэсэн тооцоо гарна. Иймд зарахгүй. Үнэ нь өсөхийг хэдэн хоног, сар, жилээр ажиглаж хүлээнэ. Та урт хугацаат хөрөнгө оруулалт хийсэн хувьцаа эзэмшигч болсон тул “үнэ өсөхийн хүлээлт”-тэй байна гэсэн үг.
-Үнэ нь богино хугацаанд огцом өсч байх эгшинд хувьцаагаа зарахад зарим үед л ашигтай. “цаашид буурах хандлагатай” гэж таамаглаад, 2011.02.24-нд нэг хувьцаагаа 62300 төгрөгөөр худалдсан гэвэл, 60431=[(62300)-(62300*3%)] төгрөгийн орлого орно. Энэ бэлэн мөнгөө дансандаа хадгалаад,хувьцааны үнэ буурахын хүлээлт”-тэй болно. Нийт 76 гаруй хоног хүлээсний дараа 2011.05.12-нд нэг хувьцааг 20600=[(20000+20000*3%)] төгрөгөөр худалдан авчээ гэе. Үүний тооцооны ашиг нь 39831=(60431-20600) төгрөгтэй тэнцнэ. Тухайн үе мөчлөг-эгшинд хувьцааны үнэ өсч л байдаг, буурч л байдаг. Үнийн өсөлт, бууралтын зөрүү нь ашиг (+), алдагдал (-), тэг (0) болно.
Дээр дурьдсан хийсвэр жишээ бол хангалтгүй. Иймд дотоод, гадаадын зах зээлийн судалгаа; эдийн засгийн үзүүлэлтүүд; техникийн шинжилгээ; валютын ханш, хувьцааны үнийн эерэг, сөрөг өөрчлөлтүүд, чиг хандлага; эрэлт, нийлүүлэлт; төрийн бодлого; тухайн компанийн тайлан, үзүүлэлт, мэдээлэл; мэргэшсэн байгууллагын шинжээчдийн таамаглал, дүгнэлт зэргийг судалж ашиглах замаар тухайн үнэт цаасыг (хувьцааг) “худалдан авах”, “зарах”, “зарахгүй хүлээх, эсвэл хадгалж байх”, “худалдан авахгүй хүлээж байх” шийдвэрээ тухай бүр гаргаж биелүүлэх ёстой.
“Шивээ овоо” ХК-ийн нийт гаргасан хувьцаа харьцангуй цөөн тоотой  (13419101, үүнээс Төрийн мэдэлд 12077191 ширхэг) байгаа, ялангуяа Улаанбаатарын Дулааны цахилгаан станцыг нүүрсээр тасралтгүй хангах ирээдүйтэй, нүүрсний борлуулалт баталгаатай, стратегийн ордын бүртгэлтэй, олон жилийн туршлагатай, өрсөлдөгчтэй. Түүнчлэн “Нийт гаргасан хувьцаанд эзлэх хувь хэмжээгээ улам нэмэгдүүлж удирдахын төлөө өрсөлдөх”, “Хувьцаа нэмж гаргах”, “Хувьцаа эзэмшигчдийн одоогийн нэг ширхэг хувьцааг нь 10 (үүнээс олон) ширхэг хувьцаатай тэнцүү болгох”, “...тусгай зөвшөөрлийн төлөөх маргааныг шийдэх”, ”Төрийн бодлогоор зохицуулах-шуурхай хэрэгжүүлэх” зэрэг асуудал байна. 

1 comment:

Anonymous said...

SHIVEE OVOO-N HUVITSAAG ODOO AVAHAD HER UNE VE UNE 6500 BAIGAA N BN