Saturday, March 16, 2013

Сургалт-семинар

2013.03.16. “Интерньюс” байгууллагаас 2013 оны 3 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд зохион явуулсан "Уул уурхайн салбар дахь өгөгдлийн дүрсжүүлэлт" сэдэвт таван өдрийн сургалтанд хот, орон нутгийн төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүд, холбогдох хүмүүс, дизайнч нар, үүний дотор "Бүтээлч санаачлага" ТББ-ын нэг хүн хамрагдлаа.  
“Интерньюс” байгууллагын багш нар бид нарт хичээл заасны зэрэгцээ орчуулж, дөрвөн багт хуваарилан дадлагын ажил хийлгэж, аргыг нь зааж өглөө.
"Хэрэгцээг олоод", "Зорилтод бүлгээ зөв тодорхойлж", "Асуултаа зөв тавьж", "Зөв мэдээлэл олж, зөв хариулт аваад", "Дүн шинжилгээ хийж", багаараа мэргэжлийн хүний оролцоотойгоор шинэлэг аргуудаас сонгон "Мэдээллээ дүрсжүүлэн Туршин шалгаж, График, Зурагт хуудас (Poster)" юугаан сайтар бэлтгэж, түүнийгээ "Хүмүүст, хэнд хэзээ хүргэхээ зөв сонгож" чадвал үр дүнд хүрдэг ажээ.  
Тухайн аргуудаас сонгож хэрэглэх талаар тодорхой ойлголт авч, арга барилд суралцлаа. Төрийн бус байгууллагынхан сургалт-семинарын үр дүнд сэтгэл хангалуун байлаа. 
“Интерньюс” төслийн захирал С.Энхжаргал, Өгөгдлийн дүрсжүүлэлтийн багш Pailin Wedel, "Internews" хөтөлбөрийн ажилтан Dorothy Dai нарт маш их баярлалаа. Миний э-мэйл хаяг: chuluunbat47@gmail.com

2013.03.11-ний өдөр сургалт-семинар эхлэв. Энэхүү 5 өдрийн сургалт нь "Төрийн бус байгууллагуудад уул уурхайн холбогдох мэдээллийг олж авч дүрсжүүлж олон нийтэд  хамгийн ойлгомжтой хэлбэрээр хүргэх арга барил, ур чадварыг эзэмшүүлэх замаар уул уурхайн салбарын ил тод байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах гэсэн зорилготой" ажээ.
Төрийн бус байгууллагын ажилтнуудад "Тоон мэдээлэл болон үзүүлэнгийн хүч чадал, Зорилтот бүлгүүд"-ийн тухай, OECD.StatExtract, http://ilovemountains.org , http://www.exxonsecrets.org/maps.php цахим хуудсыг хэрхэн ашиглаж буй тухай Палин Вэдэл, Олборлох үйлдвэрийн ил тод байдал, Төлсөн, авснаа нийтэл", "Тоон мэдээллийн цуглуулалт, ашиглалт (www.eiti.mn)"-ын тухай Дорждарь, түүнчлэн Газрын зураг үүсгэх http://g
Зүүн гар талаас: Багш Палин Вэдэл, 
С.Энхжаргал
eocommons.com ба http://mongoliamining.org цахим хуудсуудыг хэрхэн ашиглах тухай С.Энхжаргал хичээл зааж, дадлага хийлгэлээ. 

Зарим цахим хуудасны холбоос (Link):
www.lovelycharts.com 
www.icc.mn 
 http://envisioningtech.com/
 www.infogr.am 
www.maps.google.com 

1 comment:

Irgen12 said...

Surgaltiin talaar blogtoo bichsend talarxlaa