Sunday, May 8, 2016

Поздравляю Вас с Днем Победы

ОХУ-ын Ерөнхийлөгч асан Б.Н.Ельцин гарын үсэг зуржээ. 
Монголын ахмад дайчдыг 1996 онд ОХУ-ын "Жуков"-ын 
медалиар  тус тус шагнажээ. 
Тэр үед миний аав "Ельциний гарын үсэгтэй үнэмлэх" хэмээн
 баярлаж байсныг нь Ялалтын баярын энэ өдөр
  Би дурсан санасаар байна.
2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр.
Дайн дажин үгүй, тайван сайхан байх болтугай.
Мөнхийн дайсан, мөнхийн өс хонзон гэж байдаггүй гэдэг.
Морьдоо Улаан армид бэлэглэхдээ толгой, хондлойг нь нудраганыхаа омгоор арчин, ногтоо мултлан авахдаа:
Магнай халзан хээр минь
Малин даагаад гараарай
Монгол хүний өмнөөс
Дайснаа дараад ирээрэй... гэдэг байжээ. 


Слова песни: http://www.itoim.mn/index.php/site/news/504
-оОо-
Иш татсан эх сурвалжийн холбоос: http://medee.mn/main.php?eid=77826  2016-05-07 09:15:36 - Энтертайнмент. Үүнд:

Зураг бүхэн түүхийн гэрч


-ЗОВОХ ЦАГТ НӨХӨРЛӨСӨН ЗОРИГТ МОНГОЛ- 

Энэ /2016.05/ сарын 9-ний өдөр буюу хоёрхон хоногийн дараа Дэлхийн II дайн дууссаны ойн өдөр буюу Ялалтын баяр тохионо. Бид “Зураг бүхэн түүхийн гэрч” булангийнхаа энэ удаагийн дугаарт дээрх баяртай холбоо бүхий зургуудыг онцолж байна.  1941–1944 онд монголчууд гараа хумхиж суусангүй. Сүү тосны завод олноор байгуулагдан ажилласны үрээр цөцгийн тос бусад цагаан идээ боловсруулан гаднаас импортлохыг эрс багасгажээ.

1945 оныг 1940 онтой харьцуулахад Монгол Улсад хүнсний аж үйлдвэрийн бүтээгдэхүүн тав дахин өссөн аж. Бүх төрлийн гутал болон өргөн хэрэглээний бусад бүтээгдэхүүнийг өөртөө үйлдвэрлэж, ялангуяа арьсан ба ноос, цэмбэн эдлэлийг ихээр үйлдвэрлэж байжээ. Дотоодынхоо нөөц бололцоог ашигласны ачаар тэр үед чухал хэрэгтэй байсан зарим барааг ЗСБНХУ-аас авахаа багасгав.

Дайны жилүүдэд Монгол-Зөвлөлтийн хамтын ажиллагаа гагцхүү ЗХУ-д ашигтайгаар хөгжиж байсан мэтээр өрөөсгөл үзэж болохгүй. Гитлерчүүдийн дайн дэгдсэн явдал Монгол Улсын хөгжилд ч үлэмж бэрхшээл учруулсан байдаг. Монгол Улсаас ЗСБНХУ-д олгосон эдийн засаг, санхүүгийн тусламж нь мөнгө, өвлийн хувцас, хүнсний бараа, мал, худалдаж авсан танкийн цуваа, нисэх онгоцны эскадрилаас бүрдэж байв.

Монгол Улсад зөвлөлтийн армид туслах фонд байгуулав. 1941 оны аравдугаар сард Монголын хөдөлмөрчдөөс өвлийн 15 мянган иж бүрэн хувцас, 1.8 сая гаруй төгрөгийн үнэтэй 3000-гаад илгээмж ачсан цуваа илгээв. ЗСБНХУ-ын улсын банк руу 587 мянган төгрөг бэлнээр гуйвуулжээ. Энэ нь Октябрийн хувьсгалын 24 жилийн ойд зориулсан тусламжийн эхний цуваа байсан аж.

1943 оны дөрөвдүгээр сар гэхэд Монголоос 25.3 сая гаруй төгрөгийн үнэтэй хүнсний бараа, хувцас ачсан найман цуваа илгээжээ. 1945 оны эхээр ЗСБНХУ руу бэлэг ачсан 127 вагоноос бүрдсэн цуваа илгээсэн байна.

1943 онд Монгол Улсын бага хурал, Засгийн газрын шийдвэрээр нисэх онгоцны “Монгол ард” эскадриль худалдаж авах хөрөнгө хуримтлуулах ажил зохион байгуулав. 1943 оны долдугаар сард ЗСБНХУ-ын Сангийн ардын комиссариатын дансанд хоёр сая төгрөг гуйвуулжээ. 1943 оны наймдугаар сарын 18-нд Сталин Улаан армийн дайчдад дорвитой тусламж үзүүлж байгаад нь Монгол Улсын Засгийн газар болон маршал Чойбалсанд талархал илэрхийлсэн байна.

1943 оны есдүгээр сарын 25-нд Смоленск мужийн Вязовая өртөөний хээрийн нисэх буудалд сөнөөгч нисэх онгоцны 322 дугаар дивизийн гвардийн хоёрдугаар хороонд “Монгол ард” эскадрилийг хүлээлгэн өгөх ёслол болов. Монгол Улс бас танкийн цуваа, эскадрилийнхныг дайн дуустал эд материал, хүнсээр хангах үүрэг хүлээжээ.

Монгол Улсын Засгийн газар Монголын ард түмний өмнөөс Внешторгбанканд 2.5 сая төгрөг, 100 мянган америк доллар, 300 кг алт гуйвуулсан байна. Энэ мөнгөөр Т-34 гэдэг 32 танк, Т-70 гэдэг 21 танкаас бүрдсэн танкийн цуваа худалдаж авч, Монголын засгийн газрын төлөөлөгчид шилжүүлэн өгчээ. 1942 оны эцэс гэхэд Москва мужийн Наро-Фоминскийн районд 53 танк ( Т-34 танк 32, Т-70 танк 21) хүргэжээ.

“МОНГОЛ МОРЬД ЗӨВЛӨЛТИЙН ТАНКТАЙ ЗЭРЭГЦЭН БЕРЛИН ХҮРСЭН” 

1941 оны 6 сарын 22-нд Герман ЗХУ-д гэнэт довтолсноор Монгол улсын гол холбоотон - Зөвлөлт гүрэн Дэлхийн II дайнд татагдан оров. Дайны эхний өдрөөс БНМАУ Зөвлөлтийн талд баттай зогсож, "Бүхнийг фронтод" уриан дор ажиллаж, амьдарч эхэлсэн байна. Зөвлөлтийн ард түмэнд бололцоотой бүхнээрээ туслах хөдөлгөөн нийт монголчуудын дунд өрнөжээ. Нийтдээ хагас сая шахам адуу фронтод зориулан хямд үнээр худалдаж, 32 мянга гаруй морь бэлэглэв. Мөн 700 гаруй вагон дулаан хувцас, хүнсний зүйл, хувийн бэлгийг хандивласны дээр Монголчуудын хөрөнгөөр "Хувьсгалт Монгол" танкийн бригад, "Монгол ард" нисэх онгоцны эскадрилийг байгуулан, Улаан армид хүлээлгэн өгчээ.

Архангай аймгийн Чулуут сумын хөдөлмөрчид 70000 биет төгрөг үнэ бүхий зүйлс, Цэнхэр сумын хоршооны дарга С.Самбаллхүндэв 15 морь 1000 төгрөг, Баян-Улаан сумын Гэндэнгийн Баатар, Бат-Өлзийн Чойжилсүрэн нар 32000 төгрөг, Булган аймгийн тавдугаар багийн дарга Ж. Бадарч 8 хайнагийн шар, 12 морь, Бугат сумын хоёрдугаар багийн ард Донид 3 хурдан хүлэг оролцсон 8 морь, Цэцэрлэг хотын дунд сургуулийн ажилчин эмэгтэй Аюуш 4 цэнгийн алтан бөгжөө, Дундговь аймгийн Дэрэн сумын ард Манал 14000 төгрөг, Төв аймгийн Эрдэнэ сумын малчин Х. Базар 13000 төгрөг, хорин адуу, Увс аймгийн Өмнөговь сумын малчин эмэгтэй Бадам 5450 төгрөг, 1600 хонь, 94 адуу, 6 тэмээ, нийслэлийн аж үйлдвэрийн комбинатын арьс ширний заводын ажилчин Чимэдлхам амралтын хорин гурван өдөр ажилласны ажлын хөдөлмөр хөлс, Москвад суралцаж байсан монгол оюут­нууд стипендээсээ хуримтлуулж 23300 рубль Бэлэглэлийн фондод нэмэрлэсэн зэрэг бахдам жишээ олон.

Танкийн “Хувьсгалт Монгол” бригад, байлдааны нисэх онгоцны “Монгол ард” эскадриль гитлерчүүдтэй хийсэн олон тулалдаанд оролцож, дайныг Берлиний дэргэд дуусгасан юм.

1941-1945 онд Монгол Улсын Засгийн газар Улаан армид туслах фондын хэрэгцээнд хөрөнгө хуримтлуулах зорилгоор нийтдээ 80 сая төгрөгийн үнэтэй “Улсын батлан хамгаалалт” нэртэй улсын тусгай хонжворт сугалааг дөрвөн удаа гаргажээ. Хүмүүс хувийн хадгаламжаасаа тусламжийн фондод хандивласаар байв.

“БНМАУ зөвхөн 1941 онд нийтдээ 65 сая төгрөгийн үнэ бүхий 140 вагон янз бүрийн бэлэг хүргүүлжээ. Манай улс зөвхөн Зөвлөлтийн улаан армийн фронтын дайчдад 517500 эмнэг морио өгчээ. Монгол морь бие бэсрэг алхаа жижиг атугай ч чадал зориг харьдаггүй газрын холд цуцдаггүй халуун хүйтэнд хальширдаггүй өл даах тэсвэртэй эдэлж унахад найдвартай эзэн хүндээ ээлтэйгээрээ орос дайчин эрсийн сайшаалыг хүлээж хайрыг булаасан түүхтэй.

ЗХУ-ын генерал И.А.Плиев “Хамгийн хүнд бэрх 1941 оны өвөл юмсан. Москвагийн дэргэд манай гвардийн морьт цэргийн 3-р дивизэд алс тэртээх Монголоос цэрэг, нэхий дээл, эсгий гутал, бээлий зэрэг бэлэг ирлээ. Тэр монгол морьд уу? Морьд бидэнд маш их хэрэг болсон. Монголын унамгай жижигхэн морьд ч Зөвлөлтийн танктай зэрэгцэн Берлин хүрсэн” гэж тэмдэглэсэн байдаг аж. Дайны турш Монголоос ЗСБНХУ-д 500 мянга гаруй агт морь нийлүүлсэн нь улсын бүх адууны 10 хувь байв" гэжээ. Эх сурвалжийн холбоос нь: http://medee.mn/main.php?eid=77826
-oOo-
9 мая 2015 года, Прямую трансляцию торжественного парада на Красной площади в честь Дня Победы смотрите по ссылке: http://www.youtube.com/watch?v=TYRuFAJMGZo 

-оОо-  
Парад Победы на Красной площади 2014 (ПОЛНОЕ ВИДЕО) http://youtu.be/xMyva8GWUkU
-оОо-
http://tankfront.ru/ussr/colums/revolutsionnaya_mongolia.html 

Танковая колонна «Революционная Монголия»


Средства из МНР поступили во Внешторгбанк 10 февраля 1942 г.: 2,5 млн. тугриков; 100 тыс. долларов США; 300 кг золота — в советском эквиваленте — 3 815 725 руб. 12 января 1943 г. колонну (32 Т-34, 21 Т-70) принимала 112-я Краснознаменная тбр (впоследствии 44-я гв. тбр). Делегацию МНР возглавлял маршал Х. Чойбалсан. Один танк презентовался от него лично. Помимо танков монголы пригнали 237 вагонов с вещами и продовольствием: 1 000 т мяса, 90 т масла, 80 т колбасы, 150 т кондитерских изделий, 30 тыс. полушубков, 30 тыс. пар валенок, 30 тыс. меховых телогреек. На танковых башнях помимо названия колонны были нанесены надписи, от какого аймака дарствуется данная машина. Впоследствии, с названием «Революционная Монголия» в бригаду поступали танки Т-34 более совершенных типов. Танки имели названия:


  • «Большой хурал»
  • «Малый хурал» («От Малого Хурала»)
  • «Маршал Чойбалсан»
  • «Монгольский арат»
  • «Монгольский чекист»
  • «ЦК Народно-революционной партии» («От ЦК МНРП»)
  • «Сухэ Батор»
  • «От интеллигенции МНР»
  • «От советских граждан в МНР»
  • «От Совета Министров МНР»
  • «Хатан-Батор Максаржаб»
Экипаж танка «Маршал Чойбалсан»: командир танка лейтенант И. М. Леушин, механик-водитель старшина П. Т. Токарев и радист-пулеметчик сержант П. М.Окунев.
Гвардии старший лейтенат, командир танкового взвода 44 гв. ТБР Леушин Иван Михайлович, 1918 года рождения, уроженец Кировской области сгорел в танке в Германии 2 марта 1945 года.

Передача танковой колонны в 112-ю танковую бригаду

«Революционная Монголия» в боях

-oOo-








Эх сурвалж: 2015.05.06. http://www.mod.gov.mn/index.php?com=news&id=657 Эшлэл: "Хүн төрөлхтөний түүхэнд өнгөрсөн ХХ зуун багагүй гай гамшиг учруулсан дэлхийн хоёр том дайн болсон билээ. Тэрхүү хоёр дайнаас  дэлхийн II дайн дэлхийн улс төрийн газрын зургийг өөрчилсөн, Монгол Улсын тусгаар тогтнолд нөлөөлсөн байдлаараа түүхэн үйл явдал байв. Дэлхийн II дайнд гурван тивийн 61 улс, дэлхийн хүн амын 80 орчим хувь, 110 сая хүн цэрэгт татагдан оролцсон юм. Дайны уршгаар 50-70 сая орчим хүн амь насаа алдсан бөгөөд энэ тоог өнөө болтол эцэслэн тогтоож чадаагүй байна.
Энэхүү II дайны нэг том хэсэг нь Зөвлөлтийн ард түмний Аугаа их эх орны дайн билээ. Эл дайн нь ОХУ болон Монгол Улсын түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн, хоёр орны ард түмний найрамдлын нэгэн алтан хуудас болон мөнхөрсөн юм.  Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн 27 сая хүнээ алдсанаас Улаан армийн нийт хохирол 11,9 сая (6,8 сая хүн амь үрэгдэж, 4,6 сая хүн сураггүй болж, олзлогдсон) болжээ. Дайны жилүүдэд зөвлөлтийн 34,5 сая цэргийн албан хаагч дайчлагдан дайнд оролцсон байна. Дайнд 13,7 сая энгийн хүн амь үрэгдсэнээс 7,4 саяыг нь булаан эзлэгчид зориуд хөнөөж, 2,2 сая хүн Германд хүнд хүчир ажил хийж яваад амь үрэгдэж, булаан эзэлсэн нутагт 4,1 сая хүн  өлсгөлөнгөөр нас баржээ. Эх орны дайны жилүүдэд ЗСБНХУ-д 1710 хот, 70 мянга гаруй  тосгон, 32 мянган завод, фабрик сүйдэж, 98 мянган хамтрал, 2890 машин-тракторын  станцыг дээрэмдсэний улмаас учирсан  хохирлын нийт өртөг 128 (зарим баримтад 450 тэрбум гэдэг) тэрбум доллар болсон байна.
Монголын ард түмэн энэ дайнд шууд гар бие оролцоогүй ч Монгол Улсын хөгжил, дэвшил, тусгаар тогтнолыг ЗХУ-тай шууд холбон үзэж байсны хувьд дайн эхэлсэн өдрөөс Гитлерийн Германы эсрэг Зөвлөлтийн ард түмний хийж буй ариун тэмцэлд нэгдэн орсон юм. Зөвлөлтийн ард түмний эх орны аугаа их дайн эхэлсэн тэр өдөр 1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын СнЗ-ийн хамтарсан хурал болж ЗХУ-д Гитлерийн Герман халдан довтолсныг эрс жигшин эсэргүүцэж байгаагаа мэдэгдэхийн хамт Монголын ард түмэн Зөвлөлтийн ард түмэнтэй гар гараасаа барилцан явж, Монгол-Зөвлөлтийн 1936 оны харилцан туслах протокол гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэхэд бэлхэн байгаагаа илэрхийлээд, ЗХУ-д бүх бололцоогоор туслахыг ард түмэндээ уриалсан юм.

Маргааш өдөр нь буюу 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатарын өргөн чөлөөнд нийслэлийн иргэдийн цуглаан болж, Зөвлөлтийн ард түмэн, улаан армид “өөрсдийн хэр чинээгээр тусламжийг үзүүлэхэд бэлхэн” гэдгээ илэрхийлж байв.
Ийнхүү Монгол Улс эх орны дайны үед ЗХУ-ын талд баттай зогсож, фашизмын эсрэг эвсэлд оролцох байр сууриа дэлхий дахинд эн тэргүүнд албан ёсоор зарласан анхны улсын нэг болжээ.
Монголын ард түмэн Зөвлөлтийн Улаан армид сайн дураар туслах хөдөлгөөнийг энэ цаг үеэс эхлэн олон хэлбэрээр өрнүүлж, “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” гэсэн уриан дор дайны жилүүдэд ажиллаж, амьдарч эхэлсэн юм. Энэхүү тусламжийг улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, үзэл суртлын хүрээгээр тодорхойлж болох ба хэлбэрийн хувьд хүнс, хувцас, агт морь, мал, мөнгө төгрөг, алт үнэт эдлэл, зэвсэг техникээр туслах зэрэг биет тусламж, захидал илэрхийлэлт бичих, тус улсад амьдарч буй Зөвлөлтийн иргэдэд тэтгэвэр, тэтгэмж олгож байсан гэх зэргээр сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн хэмээн ангилан үзэж болно. 
Дайн эхэлсэн тэр үеэс үйлдвэрийн ажилчид төлөвлөгөөгөө 400 хувиас доошгүйгээр давуулан биелүүлэх, ээлжийн амралтаа авахгүй ажиллах, өдөр бүр 2-5 цаг илүү ажиллах, амралтын өдрөөр ажиллан Улаан армид туслах хөрөнгө хуримтлуулах санаачилга гаргасныг бүх л үйлдвэрийн ажилчид дэмжин амралтын өдрүүдэд ажиллах явдал улмаар нийтлэг үзэгдэл болжээ. Зөвлөлтийн ард түмэнд туслах хөдөлгөөн ажилчин, малчин, сэхээтэн, цэргийн алба хаагчид болон өндөр настан, сургуулийн сурагчид, үндсэндээ Монголын нийгмийн бүх л давхаргын дунд аяндаа, сайн дураар үүсэн олон түмнийг хамрах болов. Түүнчлэн ард олноос фронтод мөнгөн тусламж үзүүлэх санаачилга гаргах болжээ.
Ард түмний дунд ийм хөдөлгөөн өрнөсөнтэй холбогдуулж Ардын Сайд нарын Зөвлөлийн 1941 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн хурлын тогтоолоор Улаан армид зориулсан “бэлгүүдийг хүлээн авах ажлыг зохиох, уул бэлгүүдийг улмаар хүрүүлэн явуулах” эрхлэн зохион байгуулах “Бэлэглэлийн төв комисс” байгуулагдаж, даргаар нь жанжин Д.Сүхбаатар агсны гэргий, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга С.Янжмааг томилон ажиллуулжээ. Энэ комиссын салбарууд аймаг, сум, үйлдвэр, албан газруудад мөн байгуулагдав. Тус комиссын үндсэн ажил нь Зөвлөлтийн улаан армид зориулж бэлэг бэлтгэх явдал байсан бөгөөд ард түмнээс цугларсан бэлгийг тусгай цуваа болгож илгээж байв.
1941 оны ХI сард Улаан армид зориулан  монголын ард түмний хуримтлуулсан бэлгийн анхны цувааг илгээв. Түүнд багтсан зүйлийг Аж үйлдвэрийн комбинат, Үйлдвэрийн хоршооллын ажилчид 1941 оны төлөвлөгөөнөөс  гадуур, илүү цагаар  буюу ням гариг, ээлжийн амралтаараа ажиллан  бүтээсэн бөгөөд нийт 15000 цэргийг хувцаслах нэхий дээл, эсгий гутал, үстэй бээлий, нэхий хантааз, цэрэг бүс, 6000 ширхэг ноосон цамц, 440  нэхий хөнжил зэргийг илгээжээ. Энэ нь тухайн үеийн ханшаар 587.000 төгрөгийн үнэ бүхий зүйл байжээ. 
Анхны энэ цуваа нь чухам хэдэн вагоноос бүрдсэн тухай баримт хараахан олдоогүй бөгөөд бэлгийг Куйбешев хот руу илгээсэн байна. Цувааг хүлээлгэн өгөхөөр Монголын талаас албан ёсны төлөөлөгч томилогдоогүй ажээ.
Зөвлөлтийн Улаан армийн 24 жилийн ойг тохиолдуулан 1942 оны II сард бэлгийн хоёр дахь цувааг илгээв. Энэхүү цувааг  БНМАУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч С.Лувсан, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Бэлэглэлийн төв комиссын дарга С.Янжмаа, МАХЦ-ийн хошууч (өдгөө Монгол Улсын баатар) П.Шагдарсүрэн, яруу найрагч Л.Цэнд-Очир, сайн малчин Б.Пунцаг, партизан Д.Дамба, ажилчин Баасан, БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа элчин сайд Ж.Самбуу  нарын арваад хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид армийн генерал Г.К.Жуковын командалсан Баруун фронтын 49 дүгээр армийн их бууны ба буудлагын дивиз, хороодын дайчдад гардуулан өгчээ.  Гучин долоон  вагон тэрхүү бэлгийн цуваанд 148  тн 100 кг төрөл бүрийн  мах  8 тн хиам, 10 тн  төрөл бүрийн боов боорцог,  4,5 тн  тос,  8000 литр архи хийгээд  5,5 сая  ширхэг папирос, 2750 хос эсгий гутал, 2706 дах,  4100 дулаан хантааз, 1320 богино нэхий  дээл, 6290 хос бээлий, 4500 гэрийн эсгий, 2000 суран бүс болоод савхин гутал, хүзүүний ороолт, хөвөнтэй хувцас, чихэр, лаазтай сүү багтжээ.  Түүний үнийн дүн нь 7,187,140 төгрөг болжээ.
1942 онд Октябрийн хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан бэлэглэлийн  гурав дахь  цувааг   мөн оны   ХI  сарын 27-ны өдөр Наушкаас хөдөлгөн БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсангийн ахалсан нам, улс олон нийтийн байгууллагын зүтгэлтэн, аж үйлдвэр, соёл шинжлэх ухааны  ажилчин, ажилтан 40-өөд хүнтэй төлөөлөгчдийн  томоохон   бүрэлдэхүүн хүргэжээ. Монголын ард түмний  чин сэтгэл, цаг наргүй хөдөлмөрөөр бүтсэн нийт   236  вагон тэрхүү бэлгийн зүйлст:  богино нэхий дээл 30115, эсгий гутал 30500 хос, үстэй бээлий 31257, үстэй хантааз 31090, цэрэг бүс 33300, ноосон цамц 2290, нэхий хөнжил 2011, дах 3050, эсгий гэр 150, гэрийн эсгий 2428, бусад гутал (үстэй сөөхий, цагаан ултай) 2575 хос, эмнэлгийн шаахай 7158 хос, казах  эмээл 600; мах 316 тонн,  зээр 26758 ширхэг,  тос 92 тонн, хиам 84,8 тн, чанамал жимс 12954 кг, чихэр З6900 кг, печень боовны зүйл 70400 кг, эдийн саван 50600 кг оролцсоноос гадна; савхин дээл 150, торгон савхин гутал 150 хос, ажлын савхин гутал З00 хос, цаначны малгай  900, цагаан архи 480 хайрцаг, бичгийн дугтуй 56050, өврийн дэвтэр 27875, нийтийн бэлэглэл 127 авдар, хувийн бэлэглэл  22176, мөн цаг, хутга зэрэг хүний хэрэглээний маш олон төрлийн зүйлс багтжээ.  Бэлгийн нийт үнэ нь 9,252,340 төгрөг болжээ.
Энэхүү цуваа нь дайны  үед  явуулсан цуваануудын дотроос томоохонд орох бөгөөд Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд,  Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядын жанжин Ч.Мижид, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ч.Сүрэнжав нараар толгойлуулсан 4 хэсэгт хуваан Баруун, Баруун хойд, Волоховын ба Калинины фронтод гардуулан өгчээ. 
Улаан армийн 25 жилийн ойд  зориулсан бэлгийн ээлжит  дөрөв дэх удаагийн цувааг  1943  оны III сарын 1-нд явуулжээ.  МАХН-ын Төв Хорооны  Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын ахалсан энэхүү цуваанд: 12 000 хос эсгий гутал, 12000 хос савхин гутал, З000 хос ботинк, нисэгч нарын гутал 500 хос, шаахай 1000 хос, 10 000 шинель, 3066  хөвөнтэй өмд  цамц, морин цэргийн эмээл 1000, цэрэг бүс  10500, эсгий гэр 38, унадаг дугуй 628 ба зүйл бүрийн хувцас, хөнжил, сахлын машин, хутга, тамхи оролцуулсан 132 ширхэг бэлэг;  нийт 205 тн хүнсний зүйл (цөцгийн тос 68 тн, хиам 80 тн, чихэр боовны зүйл  65 тн), зээр 16745,  зэрлэг гахай 715, ятуу 18985, саван 30 тн, улаан архи 33 торх зэргээс гадна хувийн бэлэг 16973-ийг тус тус явуулсан бөгөөд 110 вагон бүхий цувааг хоёр хэсэгт хуваан  зохион байгуулж, Ю.Цэдэнбал ба  БНМАУ-ын Цэргийн явдлын яамны сайдын орлогч, корпус командлан захирагч Ж.Лхагвасүрэн нараар удирдуулсан, тус бүрдээ арваад хүнтэй төлөөлөгчдийн хэсэг Баруун фронтын 20, 61 дүгээр армийн дивиз, Москвагийн ойролцоох алсын нислэгийн  хүнд бөмбөгдөгч онгоцны  гвардийн 1 дүгээр дивиз, Төв фронтын танкийн армийн анги, нэгтгэлүүдэд гардуулжээ. 
Тав дахь удаагийн бэлгийн цувааг 1943 оны 11 дүгээр сарын эхээр Зөвлөлтийн улаан армид илгээжээ. Бэлгийн цувааг БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч Б.Ламжав, Н.Жагварал нарын  арав шахам хүнтэй төлөөлөгчид фронтод хүргэсэн ажээ. Уг цуваа нь 32 вагоноос бүрдсэн бөгөөд түүнд цэргийн богино нэхий дээл, шинель, үстэй хантааз тус бүр 1200 ширхэг, эсгий болон савхин гутал, үстэй бээлий тус бүр 1200 хос, хүнсний зүйл үхэр, хонины мах 58 тн, зээрийн мах 44 тн, гахайн мах 15,6 тн, хиам 15,9 тн, цөцгийн тос 15,6 тн, нарийн боов 13,1 тн, 4000 орчим хувийн бэлэг багтжээ.
Зургаа дахь удаагийн бэлгийн цуваа нь 1945 оны 1 дүгээр сард фронтод хүрсэн бөгөөд түүнд эсгий  гутал 31 000, янз бүрийн савхин гутал 1600, цэрэг нэхий дээл 20 000, шинель  2000, ямаан дах 1010, дарга цэргийн суран бүс 22000, үстэй хөнжил 870, эмнэлгийн шаахай 3000, хүзүүний ороолт  2000, ноосон бээлий 2486, гэр 6, эсгий 5408 метр, эдийн саван, махор тамхи 83 гаруй тн, малын ба гахайн мах 158 тн, колбас, шар тос, чанамал жимс бүгд 80 шахам тн, зээр 14424, шувууны мах 2364, сүлжмэлийн зүйл ширхэг буюу хосоор 4920 зэрэг нийт 36 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, хувийн бэлэг 12460  багтсан 127 вагоноос  бүрдэж байв. Цувааны 102 вагоныг Наушкаас, 25 вагоныг  Чойбалсан  станцаас тус тус илгээсэн бөгөөд нийт үнэ нь 8 сая төгрөг байжээ.
Цувааг  МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга С.Янжмаа, элчин сайд Ж.Самбуу  нарын төлөөлөгчид Украины 1 дүгээр фронтын төлөөлөгчийг Москва хотноо урин ирүүлж хүлээлгэн өгчээ.
Сүүлийн хоёр цуваанд “Хувьсгалт Монгол” танкийн бригад, “Монгол ард” эскадрильд зориулсан бэлэг багтсан ажээ.
Монголын ард түмний  хөрөнгөөр байлдааны зэвсэг  хэрэгсэл бэлтгэж өгөх нь тусламжийн онцгой чухал хэлбэр хэмээн Монголын төр засаг үзсэн тул 1942 оны I сард хуралдсан БНМАУ-ын  25 дугаар Бага Хурлаас ”Хувьсгалт Монгол Улс” гэдэг нэртэй танкийн цувааг байгуулж, Зөвлөлтийн баатарлаг Улаан цэрэгт бэлэглэх, уг танкийн цуваа байгуулах хөрөнгө хуралдуулах ажлыг зохиохыг Засгийн газар даалгасан тогтоолыг гаргажээ. Энэ дагуу   манай  улсын засгийн газраас 2,5 сая төгрөг, З00 кг алт, 100 000 америк долларыг 1942 оны II сард ЗХУ-ын Гадаад худалдааны банкинд урьдчилан шилжүүлсэн ба  мөн оны I-ҮII сарын хооронд ард олноос 2 сая орчим төгрөг цугларсан байв.
Энэ бүхний  үндсэн дээр танкийн бригадыг ЗХУ-д үйлдвэрлэсэн  Т-34 загварын танк 32, Т-70 загварын 21, бүгд 53 танкаар бүрдүүлэн байгуулж,  1943 оны I сарын 12-нд  Москвагаас холгүй орших танкийн 112 дугаар бригадын бүрэлдэхүүнд Монголын ард түмний бэлгийн гурав дахь ээлжийг  хүргэн очсон  маршал Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид  хүлээлгэн өгчээ. Танк бүрийн цамхаг дээр оросоор “Хувьсгалт Монгол улс” хэмээн бичиж, харин  дээд захаар нь “МАХН-ын Төв Хорооноос”, “БНМАУ-ын сайд нарын зөвлөлөөс”, “Д.Сүхбаатар”, “Х.Чойбалсан”, “Хатанбаатар Магсаржав”, “Г.Бумцэнд”, “Монголын малчдаас”, “Монголын сэхээтнээс”, “Партизануудаас”, “Албан хаагчдаас”, “Монголын эмэгтэйчүүдээс”, “Ардын цэргээс”, “Чекистүүдээс”, “Үйлдвэрчний эвлэлээс”, “Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүдээс”, “Аж үйлдвэрийн комбинатын ажилчдаас”, “Уурхайчдаас”, “Ардын гэгээрлийн ажилтнаас”, “Эмнэлгийн ажилтнаас”, “Хилчдээс”, “Гар үйлдвэрийн хоршооллоос”, “Сайн дурын морьт отрядаас”, “Сангийн аж ахуй, өвс хадлангийн машинт станцын ажилчдаас”, “Сурагч пионеруудаас”, “Уран сайхны ажилтнуудаас”, “Бүх арван найман аймгийн ардуудаас тус бүр”, “Зөвлөлтийн харьяат нараас”, “Монголд суугаа Зөвлөлтийн эмэгтэйчүүдээс”, мөн аймаг тус бүрийн ардуудаас  гэж бичсэн байв. Танкуудыг экипаж бүрд нь нэг бүрчлэн хүлээлгэн өгч нэрийн дэвтэр, ногдох бэлгийн хамт гардуулсан бөгөөд нам, төрийн байгууллага, удирдах зүтгэлтний нэрэмжит танкуудыг гардуулахад төлөөлөгчдийн гишүүд бүгд байсан бөгөөд бусад танкуудыг гардуулахад холбогдох байгууллага, газрын төлөөлөгчид биечлэн оролцжээ.
Үүнд: Ардын цэргийн танкийг БНМАУ-ын баатар Гонгор, сайн дурын морьт отрядын танкийг хошууч генерал Мижид, ажилчдын танкийг арьс ширний заводын мастер Гомбо, оёдолчин эмэгтэй Жадамба, аймгийн танкуудыг Дорноговь аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга Чойдог, Баян-Өлгий аймгийн төлөөлөгч Хашгамбай, Говь-Алтай аймгийн Хасагжаргалант сумын дарга Рагчаа, Өмнөговь аймгийн Аргалант сумын дарга Баатар, Архангай аймгийн Их-Тамир сумын малчин эмэгтэй Янжинлхам, партизан нарын танкийг ардын журамт цэргийн ахмад дайчин Тогтох, малчдын танкийг улсын сайн малчин Цэвэгмид, сэхээтэн урлагийн ажилтан нарын танкийг ардын жүжигчин Ц.Цэвэгмид, зохиолч Ц.Дамдинсүрэн, Зөвлөлтийн харьяат нарын танкийг төлөөлөгчдийн гишүүн эмэгтэй Иванова, Монгол дахь орос тариачин Афанасьев зэрэг хүмүүс биечлэн гардуулсан ажээ.
“Хувьсгалт Монгол”  танкийн бригад нь Курскийн дэргэдэх тулалдаанд оролцож гарамгай гавьяа байгуулсан учир “Гвардийн” гэдэг хүндэт цол хүртсэн ба улмаар  БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1943 оны ХI сарын 18-ны өдрийн 65 дугаар хурлын тогтоолоор БНМАУ-ын “Байлдааны гавьяаны  улаан тугийн одон”-гоор шагнагджээ. Дараа нь 1944  оны I сард Бердичев хотыг дайран эзлэх үед баатарлагаар тулалдсан учир тус хотын нэрэмжит болгожээ.
 “Хувьсгалт Монгол улс” гвардийн танкийн бригад нь 44 дүгээр бригад хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд Москвагийн дэргэдээс аян дайны  түүхэн замналаа эхэлж, байлдааны үүргээ гарамгай биелүүлсэний учир ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар Лениний, Кутузовын, Улаан тугийн, Суворовын, Богдан Хмельницкийн, Улаан таван хошуу одон болон өмнө дурдсан  БНМАУ-ын Байлдааны гавьяаны улаан тугийн одон зэрэг хоёр улсын төрийн дээд шагналыг хүртэж, бригадын дарга, хурандаа И.И.Гусаковский ЗХУ-ын хошой баатар, 15 хүн ЗХУ-ын баатар цолоор, дарга, байлдагч 7770 хүн Зөвлөлт, Монгол, Польшийн  одон тэмдгээр тус тус шагнагджээ.
Дашрамд дурдахад Францын интернационалчдын “Нормандия Неман” нисэх эскадрилийг эс тооцвол “Хувьсгалт Монгол” танкийн бригад нь Зөвлөлтийн улаан армийн доторх гадаадын хөрөнгөөр байгуулагдсан анхны нэгтгэл байв.
Монголын ард түмнээс Зөвлөлтийн Улаан армид бэлэглэсэн бас нэгэн зүйлийн байлдааны техник бол “Монгол ард” нисэх онгоцны эскадриль билээ. “Монгол ард” эскадрилийг байгуулах тухай шийдвэрийг 1943 оны III сард болсон Улсын ХХҮI Бага хурлаас гарган хэрэгжүүлсэн юм. Монголын ард түмэн “Фронтод зориулан байлдааны нисэх  онгоцнуудыг  хурдан шуурхай байгуулъя” уриан дор шаардагдах хөрөнгийг 4 сарын хугацаанд хуримтлуулжээ. 1943 оны  ҮII сарын 22-нд Бэлэглэлийн Төв комиссоос “Монгол ард” нисэх онгоцны эскадриль байгуулахад зориулсан 2 сая төгрөгийг ЗХУ-ын Санхүүгийн Ардын комиссиаратын дансанд шилжүүлсэн байна.
Монголын ард түмний хөрөнгөөр байгуулагдсан “Ла-5” загварын 12 нисэх онгоцноос бүрдсэн “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг дэслэгч генерал А.С. Благовещенскийн нэгтгэлд 1943 оны  IХ сарын 23-нд  гардуулжээ. Тус эскадриль нь  Волхов, Калининий болон Баруун фронт, Брянскийн фронт, Балтийн нэгдүгээр, Белоруссийн гуравдугаар фронтод байлдаж  Курск, Витебск-Орш, Сандомирийн тулалдаанд оролцож, Белорусс, Литва, Дорнод Прусс, Польш, Герман, Чехословакийн нутгийг чөлөөлөлцөн байлдааны үүргээ амжилттай биелүүж, монголын ард түмний итгэлийг биелүүлсэн билээ. “Монгол ард” эскадриль нь сөнөөгч онгоцны 2 дугаар хорооны бүрэлдэхүүнд багтан янз бүрийн фронтод гарамгай гавьяа байгуулсан учир ЗХУ-ын Байлдааны гавьяаны улаан тугийн болон Суворовын одонгоор шагнагдаж, 1944 оны ҮII сард Оршийн нэрэмжит болжээ.
Дайны жилүүдэд БНМАУ-ын Засгийн газар өөрийн ард түмний хөрөнгөөр байгуулагдсан танкийн бригад болон нисэх эскадрилийн бие бүрэлдэхүүнийг шефлэн авч хувцас, хүнсний бүхий л хангамжийг дааж байв. Зөвхөн тэдэнд зориулсан тусгай бэлгийг бэлгийн цуваанд тухай бүр хамтатгаж, 5 дахь цувааг бүхэлд нь зориулжээ. Мөн техник шинэчлэлд нь зориулж 1943-1945 онд 3 удаа тус бүр 2 сая төгрөгийг гуйвуулсан байна.
Үргэлжлэл бий ..." гэжээ.-oOo-
Б.Бат. "Ахмад дайчдынхаа ачийг монгол хүн бүр санах учиртай" гэж бичжээ. Эх сурвалж нь:
http://news.zindaa.mn/lz3 

Б.Бат. Ахмад дайчдынхаа ачийг монгол хүн бүр санах учиртай.
"---- Дэлхийн хоёрдугаар дайнд  61 улс орны 110 сая гаруй хүн цэргийн албад татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байсан гэдэг. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тэмдэглэгджээ. Энэ дайнд гар бие оролцож, сэтгэл зүрхээ зориулсан ахмад дайчдынхаа ачийг монгол хүн бүр санах учиртай. Энэ өдрийг үеийн үед санаж, эх орны эд эс бүхнийг хайрлах ёстой билээ.


1941 оны зургадугаар сарын 22-нд Герман ЗХУ-д гэнэт довтолсноор Монгол улсын гол холбоотон-Зөвлөлт гүрэн Дэлхийн II дайнд татагдан орлоо. Дайны эхний өдрөөс БНМАУ Зөвлөлтийн талд баттай зогсож байв. 1936 оны Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах протокол үйлдэж, “Бүхнийг фронтод” уриан дор Зөвлөлтийн ард түмэнд бололцоотой бүхнээрээ туслах хөдөлгөөн нийт монголчуудын дунд өрнөлөө. БНМАУ зөвхөн 1941 онд нийтдээ 65 сая төгрөгийн үнэ бүхий 140 вагон янз бүрийн бэлэг ирүүлсэн байдаг.
Түүнээс гадна 1942 онд гадаад худалдааны банкинд хоёр сая таван зуун мянган төгрөг, зуун мянган америк доллар, 300 кг алт оруулсан билээ” гэж ЗХУ – ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ–ын баатар, маршил Г.К.Жуков хожмоо дурсан бичжээ. Манай улс ЗХУ–ын банкинд 1942 онд 7,2 сая, 1943 онд 8,3 сая, 1944–1945 онд 9 сая төгрөгийг шилжүүлснээс гадна зөвлөлтийн чөлөөлөгдсөн нутгийнханд зориулж үржлийн үхэр 1211, хонь ямаа 40 мянга, адуу 5597 бэлэглэжээ.
Дээрх баримтыг оролцуулал­гүйгээр манай улс зөвхөн зөвлөлтийн улаан армийн фронтын дайчдад 517500 эмнэг морио өгчээ. Тиймээс түүхэн ялалтад тэнхээгээ харуулсан монгол морьдын чадал, тэвдсэн үед тус хүргэсэн монгол хүний сэтгэлийг бахдахаас өөрцгүй. “Квантуны арми сөнөсөн нь” хэмээх номдоо ЗХУ- ын генерал И.А.Плиев “Хамгийн хүнд бэрх 1941 оны өвөл юмсан. Москвагийн дэргэд манай гвардийн морьт цэргийн гуравдугаар дивизэд алс тэртээх монголоос цэрэг нэхий дээл, эсгий гутал, бээлий зэрэг бэлэг ирлээ.  Тэр монгол морьд уу. Морьд бидэнд маш их хэрэг болсон. Монголын унамгай жижигхэн морьд ч Зөвлөлтийн танктай зэрэгцэн Берлин хүрсэн” гэж тэмдэглэсэн байдаг. Мөн монголын ард түмний хуримтлуулсан хөрөнгөнөөс “Хувьсгалт Монгол” гэдэг танкийн цуваа, “Монгол ард” хэмээх нисэх онгоцны эскадрилийг байгуулж 1942-1943 онуудад зөвлөлтийн армид шилжүүлжээ. Эдгээр нь фашист булаан эзлэгчдийг зөвлөлтийн нутгаас хөөн тонилгож,  Чех улсын нийслэл Прагийг чөлөөлөх, Германы нийслэл Берлинийг эзлэх байлдаанд оролцон гарамгай гавьяа байгуулсан дайчин замналтай. Ер нь 1941–1944 онд монголчууд хүнд бэрхийн өмнө гуньж гутарч суусангүй. Сүү тосны завод олноор байгуулагдан ажилласны үрээр цөцгийн тос бусад цагаан идээ боловсруулан гаднаас авах явдлыг эрс багасгажээ.
1945  оныг 1940 онтой харьцуулахад  Монгол Улсад хүнсний аж  үйлдвэрийн бүтээгдэхүүн тав дахин өссөн байдаг. Бүх төрлийн гутал болон өргөн хэрэглээний бусад бүтээгдэхүүнийг өөртөө үйлдвэрлэж ялангуяа арьсан ба ноос, цэмбэн эдлэлийг ихээр үйлдвэрлэж, байв. Ингэж дотоодынхоо нөөц бололцоог ашигласны ачаар тэр үед зөвлөлтийн ард түмэнд чухал хэрэгтэй байсан зарим барааг ЗСБНХУ–аас авах явдал  багассан байдаг ажээ" .....гэжээ. Эх сурвалж нь: http://news.zindaa.mn/lz3
-оОо-
Эх сурвалж:2012.05.09-ний өдрийн 14:48 УБ цагт. http://www.news.mn/news.shtml;jsessionid=A2AEACADA1EE4FC709A44E9A1A73E8AE 
"Өнөөдөр Дэлхийн II дайн дууссаны 67 жилийн ой өнөөдөр тохиож буй. Манай улсын хувьд ч жил бүрийн энэ өдөр Ялалтын баярын өдрийг  тэмдэглэсээр ирсэн юм.  Энэ өдөр Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөв.
Маршал Г.К.Жуковын дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, ахмад дайчдад хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр ахмад дайчид Дэлхийн II дайчиддаа хандан мэдчилгээ дэвшүүллээ" гэжээ.
Бэлтгэл дэд хурандаа Б.Банзрагч "Аугаа эх орны ялалтын баярын өдрийг тохиолдуулан мөр зэрэгцэн байлдаж явсан нийт дайчиддаа баярын мэндийг хүргье". гэв.
-oOo-
2013.05.09. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний 5-р сарын 9-нд Москвагийн Улаан талбайд болсон цэргийн парад дээр хэлсэн үгнээс:  "Манай цэрэг эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө амь биеэ үл хайрлан, эх орноо өмгөөлөн хамгаалж, Европыг чөлөөлөн, түүхэнд мөнхөрсөн агуу ялалтыг байгуулсан билээ. Та бүхний золиос, хохирлыг юугаар ч хэмжээлшгүй. Та нарын байгуулсан гавьяаг бид мөнхөд дурсан, амь үрэгдэгсэд болон зовж зүдрэгсдийн хойноос эмгэнэн гашуудсаар, дайны талаарх үнэний төлөө зогсох болно" гэжээ. Эх сурвалж: http://mnews.mn/news/7/single/8174  В Москве на Красной площади завершился парад, посвящённый Дню Победы.http://mnews.mn/news/7/single/8165

No comments: