Saturday, April 9, 2016

Монгол улс, ОХУ-ын гадаад худалдааны статистик мэдээ

Монгол улс, ОХУ хоорондын 2015 оны хоёр талын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ 1,097,957,353.1 америк долларт хүрчээ. Үүний дөнгөж 7% нь ОХУ руу гаргасан Монголын экспортын бараа, харин 93% нь ОХУ-аас Монгол улс импортолж авсан бараа юм. Монголын талын гадаад худалдааны тэнцэл 944,094,878.5 америк долларын сөрөг дүнтэй (алдагдалтай) гарсан бол ОХУ-ын талын хувьд эерэг дүнтэй /ашигтай/ байв.
2015 оны байдлаар Монгол улсын нийт экспортын үнийн дүнгийн 1.6%-ийг ОХУ руу гаргасан бараа  эзэлж байна.
2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр, Монгол улсын нийт импортын үнийн дүнгийн 26.9%-ийг ОХУ-аас худалдан авсан бараа  эзэлж байна.
Ашигласан эх үүсвэр: Гадаад Худалдааны Барааны Статистикийн эмхтгэл 2015 он, ХАВСРАЛТ 2. Гадаад худалдааны 2015 оны урьдчилсан гүйцэтгэл, орноор.

No comments: