Friday, May 31, 2019

БНХАУ-ын 2018 оны газрын тос, хий, төмрийн хүдрийн нийт импорт /тн/


БНХАУ-ын 2018 оны импортын гол нэрийн бараа болох газрын түүхий тос, байгалийн хий, зэсийн биет хэмжээ, үнэ нь өссөн ажээ. Харин төмрийн хүдэр, шар буурцаг (soybeans)-ны импортын биет хэмжээ нь буурчээ. Тухайлбал, БНХАУ-ын импортолсон газрын түүхий тос өмнөх оныхоос 10.1 хувиар нэмэгдэж 462 сая тоннд; байгалийн хий 31.9 хувиар өсөж 90.39 сая тоннд; зэс 12.9 хувиар өсөж 5.30 сая тоннд тус тус хүрэв. Импортолсон төмрийн хүдрийн биет хэмжээ нь өмнөх оныхоос 1%-иар буураад 1.064 тэрбум тонн, шар буурцагны хэмжээ өмнөхөөс 7.9 хувиар доошилж 88.03 сая тонн болов. Урьдчилсан тооцоогоор 2018 онд Хятадын нийт импортын үнэ 6.1%-иар өссөн бол импортын дундаж үнийг нь үзвэл газрын тос 30%, refined oil 20%, байгалийн хий 22.9%, зэс 3.2%-иар тус тус өссөн ажээ. Эх үүсвэр: General Administration of Customs of the People’s Republic of China. January 14, 2019, Review of China’s Foreign Trade in 2018.

No comments: