Friday, September 11, 2015

Жадамба их хөлгөн судрыг Монгол хэлнээ орчуулж байжээ. Монголын хэлээр "Хутагт билгийн чанад хязгаарт хүрүгсэн найман мянган нэрт".  www.chuluunbata.blogspot.com
Энэхүү номыг орчуулан бичсэн эрдэмтэй хүн доор дурьдсныг бичжээ: 
- "....Хурмаст тэнгэр тэргүүтний үзсэнээр хоосон чанар, уран арга хослохуй ёсоныг номлосон Хутагт найман мянган нэрт энэ билиг бирамидыг үлэмж бишрэлт Чимэддоржᠲᠠᠢᠴᠢ, Цагаан дарь хатан үргэлжид Ядам болгон үйлдүүлсүгэй хэмээн сүсэглэж дурьдаад, үлэшгүй тахил хүндлэлийг бэлтгэж сайтар хичээрүүн:
-"Үргэлжид өглөгийн эзэн болж үнэнээр нөхцөлдсөний шалтгаанаар, асар олон эх Түвд бичгүүдийг нийлүүлэн тохиолдуулж, аялах утгасыг алжаас /эндүүрэл-алдаа/ болгуузай хэмээн ариутган төгсгөж, .....аль мэдсэний чинээгээр асар хичээж Монгол хэлэн дор орчуулав" гэжээ. 
-"Эс мэдсэнээр эндсэн алдсан хэдүй эл болбоос Эрхт Шигмуни бурханы тэргүүтэн эрднэс дор арилган үзсүгэй. 
-Эс эндэж хэдүй эл зөв болбоос бээр эрднэсийн адист-иеэр болбай за".  
-"Энэ номыг орчуулсан хэдүй бүх буянаар их сүсэгт өглөгийн эзэд тэргүүтэн бид бүгдээр ихэд жаргаж өвчин үгүйеэ үлэмж урт наслаад...", 
-Эртний олон төрөл тутамдаа хураасан буяны хүчээр, 
-Энэ төрөлд ийм сайн үйлс үйлдсэний хүчээр, 
-Гурван эрдэнийн эндүүрэлгүй Адистэд-ийн хүчээр, энэ мэт хураасан ерөөл бүгд бүтэх болтугай" гэж орчуулагч бичжээ. Чадан ядан үсэглэн уншиж, крилл үсгээр товчлон бичсэн: А.Чулуунбат. Үндэсний бичиг соёлын 2012.05.04-ний өдөр.
-оОо-
Эх сурвалж: Д.Догсмаа. 2012.05.04. http://news.gogo.mn/r/104725 Жадамба судрын хувилбаруудаас 50 орчмыг дээжлэн залав. 
"Үндэсний бичиг соёлын өдрийг тохиолдуулан Үндэсний номын сангийн үнэт ховор номын танхимд Монголд төдийгүй дэлхийд дахины түүхэнд томоохон байр эзлэх Ганжуурын 108 боть, Жадамба судрын хувилбаруудаас 50 орчмыг дээжлэн үзэсгэлэн гаргалаа" гэжээ. Хутагт билгийн чанад хязгаарт хүрсэн найман мянгат их хөлгөн судар нь Билиг бирамидын аймагт харьяалагдах 24 хэсэг 32 бүлэгтэй их хөлгөний гүн ухааны гол шастир юм.
....Жадамба буюу Найман мянгат их хөлгөн судрыг Монголчууд эртнээс адистэд жанлав ихтэй, ач тус нь огторгуй лугаа хязгаарлашгүй ариун нандин шүтээн болгон дээдлэн тахисаар иржээ. Энэхүү жадамба судрын гар бичмэл, модон болон зэс барын хэвлэл, алт, мөнгө, есөн эрдэнээр бүтээсэн урлагийн бүтээлийг хурсан олон шимтэн үзэж байв" гэжээ.
-оОо-

1 comment:

Enkhee said...

Таны буянд даган баясая. Бага ч гэсэн сайхан юм хөрвүүлж түгээж буйд талархая. Найман мянгат Жадамба судрыг монголоор\криллээр\унших юмсан гэж их хүсдэг.