Saturday, March 1, 2014

АЛТНЫ ИМПОРТ, ЭКСПОРТ. Канад, Монголын гадаад худалдааны статистик мэдээнээс

"Хагас боловсруулсан буюу боловсруулаагүй алт"(алт)-ны импорт, экспорт.
2014.03.01-нд алт"-ны импорт, экспортын 2013 оны урьдчилсан гүйцэтгэлийн мэдээ (Зураг-Au1)-г харахад, Монголоос Канад 3116.36 килограмм (3.12 орчим тонн)-ыг импортоор хүлээн авч, манайх Канад руу 3561.9 килограмм (3.56 тонн)-ыг экспортод гаргажээ. 2006, 2011 оны мэдээ ихээхэн зөрүүтэй ажээ. Манай ГЕГ-ын 2014 оны 1 дүгээр сарын мэдээнээс үзвэл, Канад руу алт экспортлоогүй байв.


-oOo-

2013.11.29-нд Олон улсын худалдааны төв (ITC)-ийн мэдээнээс үзэхэд, 
2013 оны эхний есөн сард  Монголоос Канад  2,507.3 килограмм “Хагас боловсруулсан буюу боловсруулаагүй алт" импортолж авчээ. 
-оОо-
2013 оны эхний арван сард Манай улсаас 7162.09 килограмм ...алт экспортод гаргажээ. Үүнээс Канад руу 4 орчим тонныг нь экспортолжээ.
-оОо- 
Хоёр талын Статистикийн мэдээнээс үзвэл 2011 онд 3.21 тонн алтыг манайх бүртгээгүй юм уу? Тухайлбал,  2011 онд Монголоос Канад 5.32 тонн ...алт хүлээн авсан, гэтэл Монголоос Канад руу 2.11 тонн ...алт гаргасан гэжээ. 
 -oOo-
2013.09.24-нд Олон улсын худалдааны төв (ITC)-ийн мэдээнээс үзэхэд, 2013 оны эхний зургаан сард буюу 1-ээс 2 дугаар улирлын дүнгээр Монголоос Канад 1516011грамм “Хагас боловсруулсан буюу боловсруулаагүй алт" импортолж авчээ. Нэг грамм алтны үнэ нь тавдугаар сард 45, зургадугаар сард 36.05 америк доллар байсан аж.

          -oOo-

2013.07.30-нд Олон улсын худалдааны төв (ITC)-ийн мэдээнээс үзэхэд, 2013 оны эхний гурван сард Монголоос Канад 972414 грамм “Хагас боловсруулсан буюу боловсруулаагүй алт" импортолж авчээ.  Үүний дундаж үнэ нэг грамм нь 43.76 америк доллар байжээ.
 
Манай ГЕГазрын мэдээгээр 2012 онд Канад руу 2.68 тонн ...алт гаргажээ. 
Энэ нь 2012 онд Монголоос Канад хүлээн авсан ...алтны хэмжээнээс (2.68-3.59)=-0.91 тонноор бага байна. 

-оОо-
Канад, Монголын гадаад худалдааны 2011 оны статистикийн мэдээг харьцуулан танилцуулья

2011 оны эцсийн мэдээ их зөрүүтэй байв. Тухайлбал:
2011 онд Монголоос Канад руу 2.1068 тонн ...алт гаргажээ. Энэ нь 2011 онд Монголоос Канад хүлээн авсан ...алтны хэмжээнээс (2.1068-5.0)=-2.89 тонноор бага байна.  

Эх сурвалжийн мэдээ нь: 
-Олон улсын худалдааны төв (ITC)-ийн мэдээгээр 2011 онд Монголоос Канад 5 тонн “...алт” импортолжээ (Зураг-4).
-Монголын “Гадаад худалдааны барааны статистик мэдээлэл”-ээс үзвэл, 2011 оны эцсийн гүйцэтгэлээр “Хагас боловсруулсан буюу боловсруулаагүй алт” нийт 2580.5 килограммыг буюу 2.58 тонныг Канад, БНСУ, Швейцар  улсад экспортлосон ажээ. 
-оОо-
Биет хэмжээ, үнийн өөрчлөлтийн мэдээнээс:
1. Монголын Үндэсний статистикийн хорооны мэдээгээр,  
2012 оны эхний есөн сард: 
-манай улсаас 1.6 тонн ...алт экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 23.8%-иар багасжээ. 
-манай ...алтны гаалийн /хилийн/ дундаж үнэ нэг кг тутамдаа 44,131.63 (жич: нэг трой унц нь 1,372.49) америк доллартай тэнцэж, өмнөх оны мөн үеийнхээс 0.6% буурчээ. 
-өмнөх оны мөн үеийнхээс манай ...алтны экспорт 22.6 сая америк доллараар буурсан нь үнийн бууралтын хүчин зүйлс 1.8%, биет хэмжээний бууралтын хүчин зүйлс 98.2%-иар тус тус нөлөөлсөнтэй холбоотой гэсэн тооцоо гарч байна.
-оОо-
2.Олон улсын худалдааны төвийн цахим хуудаснаас 2012.10.07-нд татан авсан мэдээнээс үзвэл,  
-2011 онд Монголоос нийлүүлсэн “Хагас боловсруулсан буюу боловсруулаагүй алт”-ны Канадын импортын жилийн дундаж үнэ нэг трой унц нь 1,512.23=(31.1 гр х 48.6248 ам.доллар/гр), нэг грамм нь 48.6248, нэг килорамм нь 48,624.8 америк доллар байв.
-2012 оны 6 дугаар сарын импортынх нь үнэ 43,313.5 америк доллар/килограмм болжээ.
-оОо-
Монголоос Канад руу гаргасан манай ...алтны экспортын гаалийн дундаж үнэ 2011 онд нэг килограмм нь 42,730.2 америк долларт хүрчээ. 
-оОо-

No comments: