Tuesday, April 5, 2016

"Монгол нэхмэл" ХК-ийн хувьцааны үнэ, чиг хандлага

Иргэн бүр хувьцаа худалдан авч, хадгалж, зарж, олз олох болтугай!  
1934 оноос одоог хүртэл ажиллаж байгаа "Монгол нэхмэл" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд 2016.03.18-нд би анх удаа оролцлоо. 
Би энэ үйлдвэр дээр 1975 оны хавар дипломын өмнөх дадлагын ажил хийж, доктор Л.Гүржав багшийн удирдлагын дор "Үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах арга зам" үүний дотор "Ноосон нэхмэлийн үйлдвэрийн сарын төлөвлөлтөнд эдийн засаг-математикийн загвар, арга хэрэглэх нь (тэр үед Америкийн нэрт эрдэмтэн математикч Дж.Данциг (George Bernard Dantzig)-ийн симплекс аргыг манай Н. Логи багш бидэнд заадаг байв)" сэдвээр диплом хамгаалж байв. 
-оОо-

Би цэнхэр тасалбарынхаа үнийн дүнд багтааж хэд хэдэн ХК-ийн хувьцаанаас сонгон төрөлжүүлж авч билээ. Үүний дотор "Монгол нэхмэл" ХК-ийн хувьцаанаас анх 15 ширхэгийг авч, АНХНЫ жижиг /цөөхөн/ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ болсон билээ. Түүнчлэн хэдэн жилийн өмнө 14 ширхэг хувьцаа худалдаж авсан бөгөөд одоог хүртэл зараагүй хадгалж байна. 
Нэрийн барааных нь дэлгүүрээр очиж ноосон цамц, нэхмэл эдлэл худалдан авдаг. 
Зөвхөн үнийн өсөлт, бууралтыг нь ажигласаар л байна. "Монгол нэхмэл" ХК-ийн хувьцааны үнэ, чиг хандлагыг сонирхуулья:
2016.04.05-ны өдөр 56 ширхэг арилжигдаж, нэг ширхэг хувьцааны хаалтын үнэ 5000 төгрөгтэй тэнцэж, өмнөх арилжааны өдрийнхөөс (4600-5000)=400 төгрөгөөр буурчээ. Үнэ буурч л байдаг, Үнэ өсч л байдаг. 
 -оОо-
2016.03.15-ны өдөр 2 ширхэг арилжигдаж, нэгж хувьцааны хаалтын үнэ 5300 төгрөгтэй тэнцэж, өмнөх арилжааны өдрийнхөөс (5300-5250)=50 төгрөгөөр нэмэгдсэн аж. 

Техник шинжилгээ:
  • Хувьцааны хаалтын үнийн муруй шугам өгсөх чиг хандлагатай байв.  
  • 2016.03.15-ны өдрийн арилжааны хаалтын үнэ 5300 төгрөг (буюу тухайн цэг) нь хоёр зуун удаагийн арилжааны буюу 200 өдрийн нүүдлийн дундаж үнийн муруй шугамын тухайн цэгээс 1065.1 төгрөгөөр (23.2%) дээшилжээ.
    • Энэ өдрийн үнийн төвшин нь хорин (20) өдрийн нүүдлийн дундаж үнийн энэ өдрийн төвшингөөс 84.15 нэгжээр /буюу төгрөгөөр/ дээгүүр байв.
  • Энэ нь арилжааны 200 өдрийн өмнө 1 ширхэг хувьцаа худалдан аваад, 2016.03.15-ны өдөр зарахад 1065 төгрөг 1 мөнгөний олзтой байна гэсэн үг. Хувьцаа авах, зарахад нийт шимтгэл нь 4% гэвэл 1022.48 төгрөгийн ашиг олно. Нэр томьёо: 200-day moving average-200 өдрийн нүүдлийн дундаж

-oOo-


No comments: