Wednesday, March 30, 2016

"Монгол шуудан" ХК-ийн хувьцааны үнэ

Оюутан, залуучууд, ахмад настан бүр хувьцаат компаниудын хувьцаанаас худалдан авч, хадгалж, зарж, олз олох болтугай!
"Монгол шуудан" ХК-ийн нэгж хувьцааны үнэ, арилжигдсан тоо ширхэг, хандлага
 2016.03.30-нд нэгж хувьцааны дээд, доод, хаалтын үнэ нь 303.0 төгрөгтэй тэнцжээ.
-оОо-
2016.03.14-нд нэгж хувьцааны дээд үнэ нь 317.0 төгрөгт хүрчээ.
Хаалтын үнэ нь 313.13 төгрөгт хүрч, өмнөх арилжааны өдрийнхөөс 1.25%-иар буюу  3 төгрөг 95 мөнгөөр буурсан аж. Хаалтын үнийн тоон цувааны муруй шугамын энэ өдрийн цэг /313.13/ нь таван өдрийн нүүдлийн дундаж үнийн муруй шугамын тухайн цэгээс доошилсон буюу 7 төгрөг 66 мөнгөөр буюу 2.39%-иар буурчээ. Энэ өдөр нийт 2297 ширхэг хувьцаа арилжаалжээ. Зах зээлийн үнэлгээ нь 2016.03.09-нд 32,240,089,157.62 төгрөг байсан бол 2016.03.14--нд 31,183,478,332.45 төгрөгтэй тэнцсэн ажээ. Ашигласан эх үүсвэр: МХБ.

-оОо-

"Монгол шуудан" ХК-ийн нэгж хувьцааны үнэ, арилжигдсан тоо ширхэг, хандлага
2016.03.09-нд нэгж хувьцааны дээд үнэ нь 320.0 төгрөгт хүрчээ.
Хаалтын үнэ нь 323.74 төгрөгт хүрч, өмнөх арилжааны өдрийнхөөс 0.39%-иар буюу 1 төгрөг 26 мөнгөөр буурсан аж. Энэ өдөр хаалтын үнийн муруй шугам нь таван өдрийн нүүдлийн дунджийн муруй шугамыг огтлон доошилж 1 төгрөг 21 мөнгөөр буюу 0.37%-иар буурчээ. Энэ өдөр нийт 978 ширхэг хувьцаа арилжаалжээ. Зах зээлийн үнэлгээ нь 32,240,089,157.62 төгрөгтэй тэнцсэн аж. Эх үүсвэр: МХБ.


-oOo-

2016.02.17-нд нэгж хувьцааны дээд үнэ нь 319.0 төгрөг болов.
Хаалтын үнэ нь 314.76 төгрөгт хүрч, өмнөх арилжааны өдрийнхөөс 1.54%-иар буюу 5.0 төгрөгөөр нэмэгдсэн аж. Хаалтын үнэ нь таван өдрийн нүүдлийн дунджаас  6.48 төгрөгөөр нэмэгдсэн ажээ.

Энэ өдөр нийт 11985 ширхэг хувьцаа арилжаалжээ.
Нийт болон гаргасан хувьцааны тоо нь 99,586,363 ширхэг гэжээ.  Эх үүсвэр: МХБ.

No comments: